Турбины үйлдвэртэй танилцав
2015-09-25

 

 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Уралын Турбины үйлдвэр 1938 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон. 2000 гаруй ажилтантай. Дэлхийн 26 оронтой хамтран ажилладагийн нэг нь Монгол Улс юм. Уралын Турбины үйлдвэр нь олон жилийн эдэлгээ даах чанар, стандарт бүхий олон төрлийн турбин түүний эд ангийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлсээр иржээ.

 

 

 

Монгол Улсын хувьд “ТЭЦ-4” ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтарсан төслийг Уралын Турбины үйлдвэртэй хамтран хэрэгжүүлж энэ жилийн 03 дугаар сард амжилттай буюу хугацаанаасаа өмнө дуусгасан байна. Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС нь Уралын Турбины үйлдвэртэй хамтран ажилласнаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил хийгдэж, хүчин чадлын цахилгаанаар 120 МВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөсөн байна. “ТЭЦ-4” ДЦС нь Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дангаараа хангах боломж бүрдэх юм.

 

 

УИХ-ын дарга Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Хот суурин газар дахь хүн амын өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хирээр эрчим хүчний хэрэглээ мөн өсөн нэмэгдэж байна. Турбин бол цахилгаан станцын хамгийн чухал эд анги буюу зүрх нь байдаг. Энэхүү үйлдвэрээс өмнө нь нийлүүлж байсан турбин сүүлийн 30 жилийн турш эвдрэлгүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС  120 МВт хүчин чадлын цахилгаанаар өргөтгөл хийгдсэн. Манайх шиг өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээтэй улсын хувьд үйлдвэрүүдийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй нь их чухал хэмээн хэллээ.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус үйлдвэртэй танилцсаны дараа үйлдвэрийн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, үйлдвэрийн түүхийн музей үзэж сонирхов. 

 

 

 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.25/ Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас хадаасны үйлдвэртэй танилцаарай. Амжилт хүсье.
2015-09-27
Зочин:
IH Hurliin dargaa Turbin chamd yamar heregtei yum be
2015-09-26
Зочин:
Ih hurliin dargad Turbin yamar hamaa baina aa,Erchim huchnii saidboloor hereg kkkk kk,esgii hiih gazar nohoi heregguig meddeggui yum uuu
2015-09-26
Золбоо:
Улс орны эдийн засаг хямраад байхад гадаадад доншуучилж хаа байсан турбины уйлдвэр узэн цаг нохцоох гэждээ.монголчууд бид ийм л мэдлэггуй мэдрэмжгуй дарга нартай улс шуу.монголын улс торд хуучин намуудыг улс торийн тавцангаас зайлуулж шинэ удлс торийн хучнууд уйгуулэгдэж байна.
2015-09-26
зочин:
Энэ одоо ямар хийх ажлаа олж ядсан бэлтрэг вэ.Үхсэний чинь турбины үйлдвэр вэ.Чи наанаасаа юу үзэж сурах юм бэ.Үнээний ферм,хүлэмжийн аж ахуй судлаач.Улсын мөнгөөр аялал зугаалга хийж байгаа болохоор ард түмний хөрөнгийг зорилгогүй цацах юм даа,гамингууд.
2015-09-25