Энхтайван, хөгжлийг цогцлоох үүргээ бид биелүүлнэ
2015-09-26

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгийг хүргэж байна.

 

Эрхэм дарга нар аа,

 

Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

 

Шинэ зууны эхэнд бид Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон амжилт байгаа хэдий ч олон алдаа мөн бий. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо чамлалтгүй давж чадсан. Бид бүгд олон сургамж авч, багагүй амжилтад хүрсэн.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо.

 

Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

 

Энэ нь цогц, тууштай гэдгээрээ онцгой. Нэн чухал зорилтууд, эдийн засаг, нийгмийн олон сорилтууд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлаа бид тодорхойлж тохиролцлоо.
 

Үүнийг бүтээж чадсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хичээнгүй, цаг наргүйгээр, уйгагүй зүтгэсэнд баярлалаа. Хүн төрөлхтний төлөө 2030 он хүртэлх түүхэн зорилтуудыг тодорхойлох асар өндөр үүргийг тэд үүрч чадлаа.

 

Түүний бүрэн хэрэгжилтийг хангах нь одоо гишүүн улс, бид бүхэнд оногдлоо.

 

Дарга нар аа,

 

Олон улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байна.

Энх тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ.

 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын амжилт нь үр дүнтэй даян дэлхийн түншлэл, Засгийн газар хоорондын идэвхитэй харилцаа төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийн уян хатан хамтын хүчин чармайлтаас хамаарна.

 

Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нь улс орон бүрийн суурь хариуцлага мөн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ бусдын дэмжлэг хэрэгтэй олон улс орон байгааг дэлхийн хамтын нийгэмлэг мөн мартах учиргүй.

 

Улс орон бүр сайн засаглал,  эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнга зүтгэх ёстой гэдэг нь тодорхой.  

 

Тогтвортой хөгжлийн эдгээр зорилтуудаа хэрэгжүүүлэхэд эрчимтэй, бүгдийг оролцуулсан, нээлттэй тогтолцоо бидэнд хэрэгтэй.  Найдвартай хэрэгжүүлэх, нягтлах, хариуцлагатайгаар зохицуулах хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

 

Бид шударга байх ёстой гэж үзэж байна. Улс орон, засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр идэвхитэй хувь нэмрээ оруулах ёстой.

 

Дарга нар аа,

Энх тайвныг дэмжих,

Хүний эрхийг дээдлэх,

Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид дайчлах хэрэгтэй.

 

XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.  

 

Баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Anchin oirtoj ywaa shuu hudal hoshigroh ayultaida
2015-09-28
Зочин:
Гошгоруулсан бна
2015-09-28
Зочин:
Улс орныхоо хөгжлийг хараач. дэлхийд хөгжлөөрөө цойлох биш, сүүл мушгиад давпуурах гээд байна. Гэтэл энд тэнд очиж сайхан байгаа юм шиг ярьж явахаа болиоч. Дэлий мэдэж байгаа гэтэл мант хүн бураад л ичдэггүй хар новш юмаа
2015-09-28
Улаан царай:
Нөхрийн царай яасан час улаан юм гарч ирлээ нэг юм байнаа даа
2015-09-27
Зочин:
Yostoi zov yarisan baina
2015-09-27
Zochin:
Hudal yrij hôoson amalhaasaa ichdeggui ym baihdaa. Uls orondoo ydaj heregtei zuil hiij ard tumniihee amidralig yaj saijruulahab gehiin orond olon ulsin tabtsan deer eldeb zuil soliorch nudnii bulai boloh ym. Mongol uls dampuurlin irmegt irchuheed baina. 3han say huntei ulsaa dampuuruulj baij ymar ymnih ni NYV -d hudlaa iltgel tabij teneg eronhiilogch gedgee iltgeed baigaa ym bish uu.
2015-09-27
zochin:
tumur zamiin 3 ugsarmaliin gomo monhjargal gej odoo 50 garch yavaa adgiin gomo bii ene hulgaich yaadag gehleer shorond baihdaa bandi nariir orolddog bsan gaj zurshlaa narand garch irsen hoinoo martaj chadalgui bairniihaa zaluuhan hovguuniig shohoorhoj tataj changaagaad iim nertei bolson hun baigaan ene hunii tuhai uneniig medie gevel YOUTUBE deer MONGOLIIN IJIL HUISTEN HOLBOO gesen nertei audio bichleg bgaa
2015-09-27
zochin:
tumur zamiin 3 ugsarmaliin gomo monhjargal gej odoo 50 garch yavaa adgiin gomo bii ene hulgaich yaadag gehleer shorond baihdaa bandi nariir orolddog bsan gaj zurshlaa narand garch irsen hoinoo martaj chadalgui bairniihaa zaluuhan hovguuniig shohoorhoj tataj changaagaad iim nertei bolson hun baigaan ene hunii tuhai uneniig medie gevel YOUTUBE deer MONGOLIIN IJIL HUISTEN HOLBOO gesen nertei audio bichleg bgaa
2015-09-27
Зочин:
Tarvaganii hoshgoroltiig hen ch yas yuman dere toohgui. Hairan zardal mungu end tend teneed l yavahiima. Enhbayar shig ashigtai todorhoi gants neg gazar l yav l da. End tend ochood ashiggui hoshgorood yavahiin.
2015-09-26