55 дугаар тусгай сургууль цэмцгэр байгууллагуудын нэг болжээ
2015-09-26

Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжүүд өчигдөр тодорсон билээ. Болзолт уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 19 000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцжээ. Нийт 45 гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр  ногоон байгууламж хийж, 401.2 га талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийн цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлсэн байна.

 

Энэхүү уралдааны  Ерөнхий боловсролын  сургууль номинацид Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургууль шалгарчээ. Уралдааны хугацаанд тус сургууль нийт 338 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтийн ажил хийж, сургуулийнхаа гадна  болон дотоод тохижилтонд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг илүү таатай болгосон байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
55-р сургуулийнхандаа баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
2015-09-27