Си даргын эхнэр пандад нэр хайрлав
2015-09-27

 

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин гэргий Пэн Лиюанийн хамтаар АНУ-д долоон хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама болон Пэн Лиюань нар Вашингтон хотноо байрлах Смитсоны үндэсний амьтны хүрээлэнд зочилсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус амьтны хүрээлэнгийн эзэн Эдвард Ленон гэгч  тэргүүн хатагтай Пэн Лиюанийг өнгөрсөн сарын 14-нд мэндэлсэн панда баавгайнд нэр хайрлахыг хүсчээ. Тэргүүн хатагтай бяцхан пандад Бэй Бэй гэх нэрийг хайрласан байна.

 

Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр “Тэргүүн хатагтайн хайрласан Бэй Бэй гэдэг нэр нь хятадаар “үнэт эрдэнэ, үнэт амь” гэсэн утгатай” гэжээ.

 

2005 оноод хойш Хятад улс Америкт 40 гаруй панда бэлэглэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Yag vnen ehni setgegdel bichigch yag vnen bichsen BNA. Bolormaa yag l neg haldiisan hogsin panda...Za ter taraad vzemj Ch yahav EE dvvrch dotood vzemj gej bas neg nohor shigee avah yumgvi amitan bh shig bga yum
2015-09-28
Зочин:
Ene hyatadiin darga ehnerteige uneheer super hosuud shuu.nudend dulaahan goyo humuus shuu.manai terguun hatagtai naraa hool undaa tohiruulj idej suraldaa er emgui paldiisan yumnuud
2015-09-27
Зочин:
Si bish ee Shi..
2015-09-27