Крис Браунд виз олгожээ
2015-09-27

Австралийн Засгийн газар удаан хугацааны турш татгалзсаны эцэст Америкийн дуучин Крис Браун виз олгохоор шийдвэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Дуучин залуу 2011 оноос хойш Австрали улсад тоглолтоо хийхийг хүссэн ч тус улсын удирдлагууд виз олгохоос эрс татгалзсан юм.

 

2009 онд дуучин залуу найз бүсгүй Рианнаг зодож, танхайрсанаас гадна хар тамхи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсноос болж 1.1 жил шоронд хоригдсон билээ. Энэ бүхнээс шалтгаалж Австрали виз олгохоос татгалзсан юм.

 

Браун арванхоёрдугаар сарын 11-19-ний хооронд Австрали улсад тайлан тоглолтоо хийхээр болсон хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Тэрбээр тоглолтодоо нэг настай Ролити охиноо дагуулан ирэхээр болсон байна.

 

Дуучинд Австралиас гадна Канад, Япон, Их Британийн Засгийн газар виз олгохоос эрс татгалзсан юм. Британийн удирдлагууд “дуучны биеэ авч яваа байдал өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн удаатай билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин