Тарваганы элэг залгиад нас баржээ
2015-09-28

Тарваганы түүхий элэг залгисан иргэн нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ энэ сарын 20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан байна.

 

Тэрбээр 24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч 25-ны өдөр нас барсан байна. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчнөөр нас барсан болох нь батлагджээ.

 

Иргэд, олон нийтийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнахгүй байхыг мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tarvaganii tuuhii eleg zalgidag ni neg ovching anagaadag baiha.
2015-09-28
Q:
Bugdeeree meregchid shuudee
2015-09-28
ааааааааа:
Тарвага хулганатай садан төрлийн холбоогүй хэрэмний төрөлийн амьтан шүү дээд мангараа
2015-09-28
Зочин:
Ямар сонин бм бэ тарвага чинь хулганы нэг торол ш дээ ийм заваан юм идэж байдаг би бол хэзээ ч идэхгуй
2015-09-28