АШУҮИС оюутнуудынхаа эрхийг ноцтой зөрчиж байжээ
2015-09-28

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зарим их, дээд сургуулиудад шалгалт хийжээ. Шалгалтад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС буюу төрийн өмчийн таван их сургууль хамрагдсан байна. 

 

Шалгалтаар МУИС, МУБИС, АШУҮИС-ийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрснийг ШӨХТГ-аас мэдээллээ.

 

1. Монгол Улсын их сургууль


МУИС-ийн  байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөрийг дунджаар 24.4 хувиар нэмэгдүүлсэн. Инфляцийн түвшинтэй уялдуулсан, гадаадын их сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлж, түүнээс гадна суурь хураамж гэх 224.000 төгрөгийн төлбөр нэмж авч байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хясан боогдуулж, хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.  Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн.

 

Мөн МУИС-ийн суралцагч суралцуулах гэрээний 2.6-д дүрэм, журамд заасан зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан буюу хэрэглэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг авахаар чиглэгдсэн байна гэж үзжээ.

 

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль


Анагаахын чиглэлийн мэргэжлийн ангиудын 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн төлбөрийг 1 дүгээр дамжаанд 75.000 төгрөг, бусад дамжаанд 65.500 төгрөг байхаар тус тус тогтоосон нь дамжаа тус бүрийн төлбөрийг өмнөх жилийнхээс 10-68 хувиар нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн. 

 

Мөн сургууль нь “Юнимерчус” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу “Юнимерчус” ХХК нь 27.500 төгрөгийн эмнэлгийн халаад 850 ширхэг, 15500 төгрөгийн үнэтэй футболк 850 ширхэгийг тус тус нийлүүлж, 2015 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон оюутнуудад олгосон байна. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох АШУҮИС-ийн энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.


АШУҮИС-ийн захирлын 2013.11.12-ны өдрийн а/77 тоот тушаалаар Оюутны шилжилт хөдөлгөөний журмыг баталжээ. Уг журмын 4.3-т хүндэтгэх шалтгаангүй тасалсан хичээлийн нөхөлтийн төлбөрийг бүрэлдэхүүн сургуулийн дансанд хийж, төлбөрийг багшид өгнө гэж зохицуулжээ. Тус сургуулийн зарим багш нар хичээл нөхөөгүй боловч оюутнаас нөхөлтийн төлбөрийг авдаг болох нь тогтоогдсон. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхий гхохироосон гэрээ байгуулахыгхориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

3. Монгол улсын боловсролын их сургууль

 

Сургалтын төлбөрийг дундажаар 23 хувиар нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

ШӨХТГ-аас зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил гаргасан их сургуулиудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байгаа аж. Мөн зөрчил гаргасан их сургуулиудад захиргааны шийтгэл ногдуулах юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Anagaahiin surguuliin surgaltin chanar daanch doroi murtuu tulbur undur. Bagsh muutai tugsugchid ni mash sul medlegtei, hun emcheh Chadvargui humuus
2015-09-29
Зочин:
За свар хэт хямд унэ л байдаг юм.
2015-09-29
Зочин:
Энэ магнай балайгийн угшилтай газар унэн тэнэг юм. Ундэслэлгуй ондор унэ гэж байдаггуй юм, Зовхон бус ад орсолдогчоо дампууруулах зорилготой ундэллэлгуй хэт хямд унэ л гэж байдаггуй юм. Зорчил гаргаад хасагдсан оюутны толборийг буцаахгуй байх нь зов ш дээ, тэр балай ороогуй Бол тэр Орон тон дээд оор окутан орох Байсан учир. Чи ресторанд хоол аваад идеж эхэлтэл гэрээс чинь Гэнэт дуудвал Би 2 хон сэрээдсэн юм чинь монго толохгуй гэх уу?
2015-09-29
Oyutan:
Anagaah bainga huuli durem zurchdug sh de
2015-09-28
Chime:
Hudla medeelel bna. Udirdah zovloloor heleltseed gargasan. Emch beltgeh ni huuliin 7.1.2 shig baraa buteegdhuund hamaarahgui bho.
2015-09-28