Төрд их цэвэрлэгээ хийе
2015-09-28

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах саналыг гаргаад буй. Энэ таналтаас 2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог Сангийн яам хийжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дарга нарын цалинг 30 хувиар бууруулах эсэхийг шийднэ. Хэрэв тэдний цалинг 30 хувиар бууруулах шийдвэр гаргавал 900 тэрбумаас 1 их наяд төгрөгөөр тасрахдаа тулаад буй улсын төсөвт  2 тэрбумын дусал “нэмэгдэнэ”. Гэрээ нь хийгдээгүй ажил, гадаад томилолт, элдэв сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцааж, цалин, тэтгэвэр, тэтгэмжээс өөр зарлагагүй төсвөөр аргацаахдаа тулаад буй нь энэ.

 

Улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах санал олон нийтэд таалагдаж буй. “Өндөр цалин авдаг, идэж уудаг баячууд цалингынхаа 30 хувьд гороохгүй” гэх хатгаас ч явж эхэлсэн. Цалингаа хасуулах нөхөд Засгийн газраас шийдвэр гарчихвал хүссэн, эс хүссэн ч дагах л болно. Олон нийтийн дунд тэр дундаа сошиал ертөнцөд “харамч” гэсэн нэр зүүхийг тэд хүсэхгүй. Гэвч энэ арга амь тарианы ганцхан дусал нь. Харин шийдэмгий алхам хийж, төрийн албанд цомхотгол хийвэл төсвийн зардалд бодит хэмнэлт болно гэх бодолтой хүмүүс олон байна.

 

2014 оны эцсийн дүнгээр Монголын төрд 183 601 албан хаагч ажиллаж байгааг Төрийн албаны зөвлөл танилцуулжээ. Энэ нь өмнөх оноосоо 14 153 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Төрд нэг жилийн дотор 14 153 хүн ажилд орсон гэсэн үг. 2010 онд 155 мянга байсан төрийн албан хаагч 2011 онд 161, 2012 онд 162, 2013 онд 176 мянга гэх мэтээр өсөн нэмэгдсээр 183 мянгад хүрчээ. Жилээс жилд өссөн төрийн албан хаагчийн тоогоор зөвхөн цалингийн зардал нэмэгдэхгүй. Шатахуун, бичиг хэрэг, тавилга гэхчлэнгээр зарлагадах зүйл мундахгүй. Тиймээс нэр төрөө бодож 30 хувьд гороохгүй хүмүүсийн цалингаар оролдож, амь аргацааж байхаар дорвитойхон алхам хийвэл ямар вэ?!  Наанадаж л дарга нарын зөвлөх, орлогч гэх олон хүнийг цөөлбөл төсөвт бодит хэмнэлт болно.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр бодож, тооцоо хийсэн харагдана лээ. Тэрбээр АН-ын үед төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар нэмэгдсэн. Ингэхээр жилд зөвхөн цалинд 180 тэрбум төгрөгийг зарлагадаж буй гэсэн үг. Энэ мөнгөөр 150 ерөнхий боловсролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам тавих боломжтой гэжээ. Н.Номтойбаяр гишүүн улс төрийн өнцгөөс асуудалд хандсан байж болно. Гэхдээ төрийн данхайсан бүтцийн талаар ярих цаг болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

 

Нэг сонгуулийн дараа намын, хамаатны, нэг ангийн, нутгийн гэх мэт шахааны хүмүүсээр төрийн алба өргөжин, тэлсээр өдгөө төсөв нь даахгүй хэмжээний данхар болсон. Эргээд цөөлөх ажил ч амаргүй байна. “Төрийн албан хаагч ч хүн, ар гэрээ тэжээдэг” гэх эсэргүүцэлтэй ч  тулгарна. Бас хүнд хэцүү цагт хүнээ бодсонгүй гэж улстөржүүлэх ч энүүхний асуудал. Гэвч хэзээ нэг цагт хийгдэх нь шаардлагатай “цэвэрлэгээ”-г одоо эхэлбэл зүгээр биш үү. Хэмнэлт ч хоёр тэрбумаар зогсохгүй биз.

 

В.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүнээ олж ярих хэрэгтэй, тэр сая саяар нь шагнал, урамшуулал нэртэй аваал байгаа ИХт, ЗДТГ зэрэгтэй ярих хэрэгтэй, түүнээс биш мөрөөрөө ажлаа хийж яваа албан хаагчдыг ажлаас нь халж яах нь вэ? ард нь хүүхэд, хөгчүүл байна, ажилгүйчүүдийн тоо улам ихэснэ, тэр дарга нартайгаа л ярьсан дээр
2015-09-29
иргэн:
Улс орны эдийн засаг хүндэрсэн ийм цаг үед яамдын тоог улам цөөрүүлэх хэрэгтэй . Зарим яамдыг нэгтгэх хэрэгтэй Эдийн засаг нь өсөөд Төсвийн бүрдэлт нь сайжраад ирэх үед нь буцаагаад тус тусд нь ажиллуулдаг юм байгаа биз Одоо бол энэ олон яамны хэрэг байхгүй болсон байна Төсвийн тодотголоор зарим яамдын төсвийг 50-70 хувь хасаж байтлаж өгөх хэрэгтэй
2015-09-29
Үнэн үг:
Төрийн өндөр албан тушаалтаны цалинг 30 хувь хасая гэдэг саналыг гаргаж байгаа нь тэднийг авлигаар амьдардаг гэдгийг нь шууд зарлаж байгаатай адил боллоо. Түүнээс цэвэр цалингаараа амьдардаг бол тэд ч хүн шүүдээ. Иймэрхүү аргаа ядсан саналыг Ерөнхий сайд нь гаргаад сууж байдаг төр мөнч арчаагүй байдалд орсны шинж юм. Ийм цар хүрээгүй сэтгэлгээтэй, аж ахуй эдийн засгийг аваад явчих чадваргүй Ч. Сайхан билэг нэг шоучин банди шиг л харагдаж байна. Хийх ажилаа олж ядсан юм шиг аж ахуйн байгууллагын гомдол маргааны шүүж байгаа юм шиг ажил хийх нь Ерөнхий сайдын байх байр биш байхаа. Нисэх дээр очоол нэг сэтгүүл зарж байсныг илрүүлж байх шиг инээд хүргэсэн байдлаа болиоч. Алтанхуяг нь болохоор нэг их хэгжүүн, цадиггүй авирладаг, Сайханбилэг болохоор аар саархан юмаар оролдож өдөр өнгөрөөж, суудал бөглөж суудаг даан ч дээ Монголын заяа хаяжээ. Эдийн засгийн бүх индикатор нь улайдчихсан байхад 30 хувийн цалин хасах биш улс орон даяар Эдийн засгийн шинэ дэглэм тогтоож, аж ахуй эрхэлж, баялаг б
2015-09-29
Зочин:
Төрийн алба данхайх тусмаа ард түмэнд хүрэх үйлчилгээ нь шат дамжлаг ихтэй болж, хүнд суртал ихэсдэг. Төрийн бүтцийг данхайлгах биш, аль болох шат дамжлагыг багасгах шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Иргэний бүртгэлийн лавлагааг цахимаар авдаг болж байгаа шиг үйлчилгээг аль болох хүнд ойртуулах нь чухал. Автоматжуулснаар олон орон тоо хэмнэгдэх болно шүү дээ.
2015-09-29
Зочин:
Ер нь манайх шиг 3-хан сая хүн амтай оронд ийм олон яамд, агентлагууд хэрэггүй. Дээрээ данхайсан том бүтэцтэй, яг анхан шатандаа, ард түмэнтэйгээ нүүр тулдаг доод бүтэц нь сул, боловсон хүчин нь дутмаг. Мэргэшсэн төрийн албан хаагчдаа тогтвортой ажиллуулдаггүй, сонгууль болохоор л бүгдийг сольж хольдог. Эрүүл бус ийм үзэгдлийг таслан зогсоох хэрэгтэй. 9 яам л байхад хангалттай шүү дээ. ХААЯ, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, хүн амын бодлого, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёын яам, Гадаад хэргийн яам, Баилга, зам тээврийн гээд л боллоо.
2015-09-29
Зочин:
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэ
2015-09-29
ТОНШУУЛ:
МУУ САЙН УХНУУД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭЖ БИТГИЙ ХАВТГАЙРУУЛЖ ДОНГОД. ЭНЭ ОЛОН ХҮНИЙ ТООНД ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС Ч ОРДОГ. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ГЭЖ БИЧ Л ДЭЭ. ЗҮГЭЭР ЭМЧ, БАГШ, ЦАГДАА, СУВИЛАГЧ, ҮЙЛЧЛЭГЧ НАРЫГ ХАВТГАЙРУУЛЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ. НААД ТЭНЭГҮҮДИЙН ЧИНЬ ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НӨХӨД НЬ ДАНДАА ШИРЭЭ САНДАЛТАНГУУД УЧИР ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ГЭЖ БИЧ. ТЭД НАР НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦДЭГ УХААНТАЙ. ГЭХДЭЭ БҮГД НАМЫН МАФИ. ТЭРНЭЭС СУРГУУЛИА ТӨГСӨӨД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНИЙГ НААД АНГИЛАЛД ОРУУЛЖ ТООЛОХ ХЭРЭГГҮЙ. ЯДАЖ ЮМАА ЗӨВ САЛГАЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ.
2015-09-29
зочин:
дарга нарын хэрэглэдэг машиныг явуулахаа болих, эсвэл ажилтнууд нь албан ажил хийхэд нь хэрэглүүлэхээр байгууллагад 1-2 машин үлдээх.
2015-09-29
зочин:
дэд дарга, орлогч дарга, зөвлөх, туслах, нарийн бичгийн дарга, угтах үйлчилгээ, цай зөөгч гэх мэтийн орон тоог шууд хасах. зарим байгулулага доторх хэлтсийн тасгийн дарга нарын орон тоог хасах. автомашинаар зайлшгүй ажил үйлчилгээ хийх шаардлагатай газраас бусад газрын машиныг хасах. гар утасны төлбөрийг хасах гэх мэтээр хасах зардал зөндөө бий. гэхдээ байгууллагын ажлын онцлогийг сайн судлах хэрэгтэй. Ер нь УИХ, түүний дэргэдэх байгууллагууд, ЗГ, яам, агентлаг гэсэн өндөр түвшний байгууллагын зардлыг 60 хувь хасахад буруудахгүй.
2015-09-29
unshigch:
Hotiin olon orlochiig hasah heregtei shuu Er ni ded said ch hereggui
2015-09-28
ДЭД САЙД ТӨРИЙН НАРИЙН НАРААС ЭХЛЭЕ:
ЗАСГИЙН ГАЗАРТ ДЭД САЙД, ТӨРИЙН НАРИЙН ГЭХ ХЭРЭГГҮЙ ДАВХАРДСАН ОРОН ТООНУУД ХЭРЭГГҮЙ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЯ ЭСВЭЛ АЛЬ НЭГИЙГ НЬ ХАСЪЯА, ИНГЭЖ Л ТӨРИЙН ДАРАМТ, ТӨРИЙН ЗАРДЛЫГ ТАНАМААР БАЙНА.
2015-09-28
зочин:
дарга нарын хэрэглэдэг машиныг явуулахаа болих, эсвэл ажилтнууд нь албан ажил хийхэд нь хэрэглүүлэхээр байгууллагад 1-2 машин үлдээх.
Зочин:
Хотын Дарга орлогч Нараа юунаас цалинжуулаж байна Энэ 6 орлогч шиг тосвоос цалингаа хасуулсан ч цалингуй ажиллаж байгаа сайхан жишээг дээгуур хэрэгжуулэх хэрэгтэй
2015-09-28
Are daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-28
zochin t:
toriin albanii nemegdsen baidliig ene toriin albanii heden manuuhai gargaj chaddagui yu bh daa jishee ni toriin uilchilgeend hed, toriin zahirgaand hed. toriin tusgai alband he. toriin uls toriin alband hed nemegdseniig boditoor zarlaj ene humuusiig medeeleleer hangah heregtei bna da TORIIN ALBANII HEDEN MANUUHAINUUD MINI EE AJLAA HIIJCHADAHGUI BOL ZAILAAD OG
2015-09-28
Жирийн ард:
Яг үнэн
2015-09-28
Чоно:
Чонл борооноор гэгчээр Батуул тэргуутэй нийслэлийн засаг захиргаа маш их монго цацаж байна ийм их замбараагуй урэлгэн байхад тэнд байгаа МАН ,МАХН болон бусад нам хучнууд чив чимээгуй байх юм энэ ямар учиртай юм бол
2015-09-28
Зочин:
Хотын Дарга орлогч Нараа юунаас цалинжуулаж байна Энэ 6 орлогч шиг тосвоос цалингаа хасуулсан ч цалингуй ажиллаж байгаа сайхан жишээг дээгуур хэрэгжуулэх хэрэгтэй
Зочин:
Том оврын жипнээс тагалзая гэж худлаа шоудаад байх тэдгээр жипэнд жилд хичнээн сургууль барих монго цацаж байна
2015-09-28
zochin:
Tord ih steverlegee hiih zailshgui heregtei ni unen. Oorsdiin hamaatan sadnaar duursen ni unen
2015-09-28