ШШГЕГ Хүүхдийн төлөө үндэсний төвтэй хамтарна
2015-09-28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга И.Нарантуяа нар хамтран ажиллах гэрээ байгуулав.

 

Тус гэрээний хүрээнд Хорих 411 дүгээр ангид хүмүүжиж байгаа болон хорих ялын хугацаа дуусч буй, хугацааны өмнө тэнсэн суллагдсан хүмүүжигч хүүхдүүд, тэдний гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн харилцан мэдээлэл солилцох, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зэрэг олон талт ажлуудад хамтрах аж.

 

Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодит ажил болгосоноор хүмүүжигч хүүхдүүдийн хуулиар хориглоогүй эрх хангагдах, гэмт санаа бодлоос ангижрах, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо бэхжиж, тодорхой үр дүнд хүрнэ хэмээн талууд үзэж байна.

 

Түүнчлэн хорих ангиас суллагдсан хүүхдүүд суллагдсаны дараа өөрсдийн харьяалах аймаг, сум, дүүрэгт суралцах нөхцөл бололцоо хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
abc:
Huuhdiin toloo gazar yu hiideg yumbe
2015-09-29