Монгол дайчдын ачийг бид хэзээ ч мартахгүй
2015-09-29

 

Өнөөдрөөс 70 жилийн өмнө өөрсдийн яс, махны тасархай Өвөрмонголчуудыг Чөлөөлөх дайнд оролцож, халуун амиа алдах, бүлээн цусаа урсахыг эс хайхран тулалдаж явсан цэл залуухан баатрууд өдгөө 90, 100 насыг зооглосон эрхэм ахмад дайчид болжээ.

 

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож тус дайнд оролцсон, ялсан улсууд их ялалтын баярыг бадрангуй тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын Засгийн газраас 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан таван ахмад дайчны алдар гавьяаг үнэлэн Фашизмыг эсэргүүцэх дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медалиар шагнасныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь өчигдөр гардууллаа.

 

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсын болон БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн юм. Энэ өдөр 1939, 1945 оны дайнд оролцсон таван ахмад дайчин БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Фашизмыг эсэргүүцэх дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медалиар шагнууллаа.

 

1939 онд Хилийн цэргийн 31 дүгээр отрядын цэрэг, 1945 оны дайн талбарт тавдугаар морьт дивизийн 28 дугаар морьт хороонд тасгийн дарга явсан ахмад дайчин Гонгорын Хэнгэрэг

 

Халх голын дайн /1939/-д наймдугаар морьт дивизийн хөгжимчин, 1945 онд зургаадугаар морьт дивизийн холбоо суманд тагнуулч, морин жолоочийн үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчин Гончигийн Батмөнх

 

1939 оны Халх голын дайнд Тамсагийн морьт дивизэд очиж, зургаадугаар дивизийн харьяа хуягт бригадад хүнд пулемётын ротод жагсаалын дарга, 1945 оны Чөлөөлөх дайнд зургаадугаар морьт дивизийн морьт хороонд танк эсэргүүцэх бууны салаан даргаар ажиллаж байсан 95 настай ахмад дайчин Жигмэдийн Үнэнбат

 

Халх голын дайн /1939/-д, Чөлөөлөх дайн /1945/-ы хуягт бригадын түрүүч асан, ахмад дайчин Лувсангийн Данзан

 

1939 оны дайнд хуягт бригадын хоёрдугаар батальонд ахлах дэслэгч цолтой жагсаалын даргаар ажиллаж байсан. 1945 оны дайнд мөн цолтойгоор Сайншандад хуягт бригадын нэгдүгээр ротын техникийн даргын үүрэг гүйцэтгэж байсан 100 настай ахмад дайчин Винягийн Аюурзана нарын алдар гавьяа, эр зориг, сэтгэлийг үнэллээ.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь “Монголын ард түмэн, хятадын ард түмэнтэй хамтран японы түрэмгийллийг эсэргүүцэж, японы эсрэг дайны ялалтад зохих хувь нэмрээ оруулсныг хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа бат байхыг хүсэж, ахмад дайчин та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээсэн.

 

 

Мөнхүү шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Батлах хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал З.Болдбаатар нарын албаны хүмүүс оролцсон. Батлан хамгаалахын сайд А.Баттөр “Юуны өмнө Чөлөөлөх дайнд оролцсон манай ахмадуудад өндөр дээд шагнал гардуулж байгаа БНХАУ-ын Засгийн газар, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. Бидний зүгээс ахмад дайчдадаа анхаарал хандуулж орон сууцаар хангах, тэтгэвэр тэтгэмж олгох гээд олон ажлыг зохион байгуулж буй. Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон явдал мөнхийн хөрш Хятад улсаа дэмжсэн, манай хоёр орны түүхэнд гарсан хамгийн гэрэл гэгээтэй зурвас үе байсан. Энэ цаг үед ч ялалтын ойг хоёр талдаа өргөн тэмдэглэлээ” гэж хэлсэн.

 

Мөн тэрбээр хэлсэн үгэндээ БНХАУ-д болсон ялалтын баярын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл монгол цэргүүд алхсан нь хоёр хөршийн одоогийн найрамдалт харилцааг илтгэсэн сайхан үйл явдал болсныг онцолсон. Ахмад дайчдаараа бахархаж явдаг. Тэднийгээ үргэлж, дэмжиж тусалж байна гэдгээ ч энэ үеэр илэрхийлэв.

 

   Ахмад дайчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

 

 

Г.Батмөнх: Их баярлаж байна. 1939 оны Халх голын дайн, Дэлхийн II дайны төгсгөл болох 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явлаа.

 

1945 онд бид өөрийн яс махны тасархай болсон Өвөрмонголын ард түмэн, мөн хятадын ард түмнийг чөлөөлөх дайнд өөрсдийн чадал тэнхээгээрээ оролцсон. Өдгөө цагт Монгол, Хятадын ард түмний хоорондын харилцаа сайхан болж буйд баяртай байдаг.

 

 

 

 

 

 

Ж.Үнэнбат: 1945 онд Монгол, Оросын арми бидний ахан дүүс Өвөрмонголын ард түмэн болон Хятадын ард түмнийг японы түрэмгийллээс чөлөөлөх үндсэн зорилготой оролцож явлаа.

 

 Бид зорилгоо биелүүлсэн. Дайн дууссан. Тэр цагт байгуулсан бидний гавьяаг БНХАУ-ын Засгийн газраас үнэлж байгаад баяртай байна.

 

 

 

 

 

 

 

 

В.Аюурзана: Энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна хүүхдүүд минь. 1945 оны дайнд оролцохдоо Сайншандад хуягт бригадын нэгдүгээр ротын техникийн даргын үүрэг гүйцэтгэж байсан. Дайн дуусах хүртэл тэндээ үүрэг гүйцэтгэж байлаа даа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Буд

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ХЯТАДУУД ӨНДӨР НАСТНАА ХАРИНЧ ХЭНЧ ХҮНДЛЭНЭ ШҮҮ.НАСТАН НАСТАН гээд гүйлднэ. манайд уул нь бсан. энэ ер нь ази хүмүүс ёс бхаа
2015-10-01
монгол:
Үхэснийх нь мартахгүй цусаа урсгасан халх голын сав газрыг худалдаа биз дээ Ичдэггүй худалч бөгс ухмарууд
2015-09-30
Зочин:
Энэ Батмөнх гэдэг нөхөр цэргийн ангид эмчээр ажиллаж байхдаа хүний бөгс ухаж мөн ч олон цэргийн дарга ,цэргийн хараал идсэн хүний чанараар хөлийн чигчий хуруу болсон хүн дээ.Мэдэхгүй улсад дайнд оролцсон гээд мөн ч их бүлтэрч байгаа харагддаг юм.Ичдэггүй дамшиг.
2015-09-30