Гээгдэгсэд
2015-09-29

.

 

 

Өөрийгөө илчлэх ажиллагаа бодит байдлаар хэрэгжих бэлтгэл бүрэн хангагдсан талаар холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.  Энэ ажиллагааны үр дүнд 95 мянган ААН-үүд нэр бүтэн гар цэвэр болчихсон зах зээлд ирэх тандалт гараад байна. Танхимын ерөнхийлөгчийн тодотгон хэлснээр нэг тайлан баланстай. Хөрөнгө нь бүгд бүртгэлжиж албан ёсны.болсон.

 

Оны өмнө амжиж дуусах “өөрийгөө илчлэлтээр”  6-7 их наяд төгрөг ил болохоос гадна микро төвшний орлого, санхүүгийн тайлан баланс нэг мөр шийдэгдэнэ. Макро төвшинд хуримталсан хөрөнгийг шингээх чадвар нь сайжирна гэсэн багцаа тоог хууль санаачлагчид хэлж байгаа.    

Энэ бүхэн бол оны наймдугаар сарын 9-нд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үйлчилж эхэлснээр бий болох дүр зураг. Бизнесийн шударга, шинэ орчинг бүрдүүлэх ариун зорилотой энэ хуулийн  цаана нь их юм бий л дээ.  Хууль бус шахуу байдлаар ажиллаж хөрөнгө боломжоо дарчихаад байсан ААН-үүд ил тод өрсөлдөөнд орж ирнэ. Ил тод байдлын хуулиар далд өршөөгдөх ААН-үүдэд хөрөнгөлөг том олигорхууд төсвийн мөнгө гулгуулагчид, тэдний халхавчинд байдаг компаниуд хэр олноор хавчуулагдсаныг олон нийт мэдэх нь энэ хуулиар мөн хориотой гээд өөнтөглөөд байвал юм бий. Гэхдээ эрүүлжихийн тулд хийж байгаа зөвтгөл нь зөв байгаа.

 

Нэгэнт  татвараас бултсан болохоор ашиг орлогоо ил тод бүртгэлжүүлж чадахгүй баялаг бүтээгч гэдгээ дотооддоо ч гадаад талдаа ч зөвшөөрүүлж чадахгүй болчихож байгаа хүлээс энэ хуулиар үгүй болно. Энэ хяслангаараа цаашид томорч үйл ажиллагаа өргөтгөх боломжоо боомилуулсан байсан далд өрсөлдөгчид дэндүү бачуу зах зээлд бодитоор гарч ирнэ. Татварын хөрс сууриа эрүүлжүүлэхэд ил тодын энэ “сайхан” хууль дангаараа төгс үйлчлэл үзүүлж чадахгүй гээд өршөөлийн хуулийг давхар зүүж өгсөн. Учир нь ил тод байдлын тухай хууль бол гэмт хэргээс хүнийг өршөөдөг хууль биш ээ. Ил тод байдлын хууль бол  Х.Тэмүүжин гишүүний хэлснээр бол цаасан дээр татвар болон санхүүгийн үйл ажиллагааг шинээр бүртгэдэг л хууль юм байна.

 

Ил тод байдлыг хуулийн толгойг нь  илээд явуулсан улс төрийнхөн өршөөлийн хуулийг тултал нь улс төржүүлсэн. Хүнээр бол үйлийг нь үзэв. Дургүйцлээ  прокуроруудын ойн баяр дээр илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үг нэг хүнд хэт чиглэсэн нь энэ хуулийг Н.Энхбаяр гэж хүнийг салхилуулахад зориулсан хууль болгон харагдуулж улс төржүүлэх салхи босгов. Нүүрсний хэдийг ч хавчуулсан. Харин Л.Гансүх шүүх хурал дээрээ шийтгүүлсэн ч өршөөлд хамрагдахгүй. Учир нь хэрэг хийгээгүй гэж эрс мэдэгдсээр байлаа. тухайн үед АТГ энэ салхинд шүгэл нэмж  авилгын гэмт хэрэгтэй холбогдох 114 холбогдогчийн хэрэг байгаа талаар зарлав.  Үүний ард өршөөлөөр төлөгдөхгүй болчих 350 тэрбумын зөрчил байна гэж хэвлэлийнхэн хурцлаад өгөв.

 

Харин сүүлд нь хуулийн хоригийг хүлээн авах нь тодорхой болох үед буюу гишүүдийн сэтгэл хоригийн талд бүрэн эргэсний дараа  350 тэрбум нь 32 тэрбум төгрөг болж эрс багассан. Ийм “андуурал” урьд нь болж л байсан. Ё.Отггонбаяр гишүүний эхнэрийн хэрэг дээр 360 сая ам доллар Монголд ороод ирчихсэн байсан гэж мэдэгдээд дараа нь төгрөг доллар хоёрын андуурал болж тайлбарлагдаж байсан. Товчдоо өршөөлийн хуулийг дэмжсэн нь авилгачдад хайртай нэгэн болж Монголоосоо төдййгүй дэлхийгээс зайлах хэмжээнд нийгэмд жигшигдэх тархи угаалт амжилттай явагдаж “хориг” босоо ялалт байгуулсан. Сар хүрэхгүй хугацааны өмнө өршөөхийг дэмжиж кноптсон олон гишүүн Өршөөлийн хуулийн хоригийг мөн л дэмжин кноптож нэрээ цэвэрлэж авцгаалаа. 

 

Энэ бүхний ард өршөөлийн хуулийн бүүр анхдагч гэж болохоор нэг зүйл нь гээгдчихэж. Энэ нь татварын хэрэгт ороогдоод байгаа хэргүүдийг өршөөлд хамруулах асуудал. Татвараас зайлсхийсэн нь яахав Тэд бол ил тодын хуулиар болоод явчихсан.

 

Энэ нь өршөөлийн хуульд “Татвар” гэсэн заалт огт орсонгүй. Татварын заалт ийнхүү өршөөлийн хуулиас гээдсэнээр ил тод байдлын хууль утгаа алдаж огт татвар төлж байгаагүй хэсгийг бүрэн өршөөсөн хэрэг болов. Татвараа төлж байсан ч торгууль алдангиасаа хэрэгт татагдчих гээд байгаа хэсэг асуудал дарамттайгаа үлдэхээр болчихлоо гэдгийг өршөөлийн гадна “ гээгдэгсэд” хэлж байна.

 

МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавын баттай мэдэж байгаагаар бол 600 тэрбум төгрөгийн хүү, алданги торгууль тавиулсан компаниуд ч байгаа юм байна. Өршөөлийн хуулиар эрүүгийн хэрэгтнээс 2 жилийг хасж байгаа шиг ядаж тавигдсан торгууль зэмээс нь  төр өршөөчих болов уу гэсэн хүлээлт татвараа төлөөд ирсэн бизнесийнхэнд байж: Энэ нь эдийн засгаа эрүүлжүүлэх гээд байгаа улсын хийх ёстой л ажил. Үүнийг эс хийвэл татвараа төлж ирсэн нь өршөөлийн үнэр ч үгүй үлдэж ганц төгрөгөө татварт өгөөгүй хулгайгаар цулайж ирсэн хэсэг завшсан дээрээ өршөөгдөөд дуусах болж байна.

 

Татвараа төлөөд байсан ч алданги торгууль тавиулсан ААН –үүдийг өршөөж ил тод байдлын хуулийн үйлчлэлийг тэнцвэржүүлэх байсан боломж ийн алдагджээ. Хэрвээ энэ байдлаар ил тод байдлын хууль хэрэгжвэл “энэ чинь ариун явдал уу” гэж баялаг бүтээгч нар хууль тогтоогчдоос асуух хэрэгтэй болно.    

 

Энэ бүхнээс Өршөөлийн хуулийн авторууд үзэг бийрээ дахин барихдаа гээгдсэн байгаа татварын хэргийг хуульд суулгах байх гэж найдья.

 

Татварын Ерөнхий хууль багтана гэсэн ганцхан заалтыг оруулах буюу бүр тодорхой болговол Татварын ерөнхий хуулийн 73, 74 гэсэн заалтуудыг л оруулчих ёстой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав эрхэм хууль тогтоогч нартаа  бүүр шууд “зааж ” өгсөн байна лээ. 

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene niitleliig bichsen toimchtoi yaj xolboo barix we
2016-02-28
Зочин:
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэ
2015-09-29
g:
G
2015-09-29