Хуримын үеэр 27 хүн амиа алджээ
2015-09-29

Саудын Араб тэргүүтэй холбоотон орнууд Йемен улсад сануулга өгөхгүйгээр агаараас цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ үеэр 27 хүн амиа алдсан хэмээн албаныхан мэдээлсэн бөгөөд амиа алдагсдад хуриманд оролцож байсан гэнэ.

 

Холбоотон орнуудын агаарын цохилт хуримын ёслол явагдаж байсан барилгад туссанаар ийнхүү олон хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ. Мөн сүйт бүсгүй амиа алдсан байна.

 

Йемений Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хадигийн хүсэлтийн дагуу Арабын орнууд тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути “бүлэглэлд цохилт өгч буй юм. “Хоути” бүлэглэл хяналтаа тогтоогоод буй Аль Моха хотод өчигдөр 14.00 цагт холбоотон орнууд цохилт өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин