Удирдагчид юуг онцлов
2015-09-29

АНУ-ын Нью Йорк хотноо 70 дахь удаагийн  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Нью Йорк хотноо дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн өндөр албан тушаалтнууд цугларчээ.

Америкийн “CNN” агентлаг тус чуулга уулзалтад оролцсон удирдагчид юуг онцолсон талаар мэдээлжээ.

 

 

 

АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

 

Сирийн хямралыг шийдвэрлэхэд АНУ-тай хамтарч, өнөөдрөөр хүйтэн харилцаагаа цэглэхэд бэлэн байна. Украины асуудлаас үүдэж хоёр улсын дунд таарамжгүй харилцаа үүссэн. Би энэ бүхэнд цэг тавихыг хүсч байна.

 

 

Ассад огцрох ёстой

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

 

Сирийн ард түмэн Ерөнхийлөгч Башар аль Ассадаас болж зовж байна. Тиймээс энэ эрхэм өөрийн хүсэлтээр огцорч, дараагийн хүндээ суудлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй. Ассад огцорсон цагт бүх зүйл шийдэгдэх болно.

 

 

Газар нутгаа тэлэх бодлого явуулах ёсгүй

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин

 

Аль ч гүрэн газар нутгаа тэлэх бодлого явуулах ёсгүй. Мөн хүчтэй, баян байлаа гээд хүчгүй нэгнээ дээрэлхэх ёсгүй. Шударга байхыг олон улсад уриалж байна.

 

 

Орос хүчирхийллээ зогсоо

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко

 

Оросын санаатай бий болгосон дайнаас үүдэж Украин танигдахын аргагүй болсон. Бид хүчгүй болж байна. Маргаашаа аргалахын тулд зээл авч байна. Энэ бүхний хариуцлагыг Оросын удирдлагууд хүлээх ёстой. Яг одоо Орос хүчирхийллээ зогсоо.

 

 

Путинд боломж олго

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний шийдвэрийг хүндэтгэж, боломж олгох хэрэгтэй. Миний бодлоор олон улс бус Орос өөрийн хүчээр Сирид туслах бүрэн боломжтой. Тэдний хийж буй ажлыг үгүйсгэх нь буруу.

 

 

Ассад Сирийг чөлөөл

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад хэтэрхий олон жил төр барилаа. Одоо энэ эрхэм Сирийн иргэдийг чөлөөлж, бууж өгөх хэрэгтэй. Ассад төр барьсаар байвал Сирид хэзээ ч энх цаг ирэхгүй.

 

 

Минскийн гэрээ хэрэгжихгүй байна

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров

 

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минксийн гэрээ Украины зүүн хязгаарт хэрэгжихгүй байна. Олон улс буюу гэрээ байгуулсан гүрнүүд энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.

 

 

Орос хэт даврагчдын эсрэг нэгд

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри

 

ОХУ-ын Засгийн газар хэт даврагчдын эсрэг нэгдэж, цохилт өгөхийг хүсье. АНУ тэргүүтэй холбоотон орнууд өнөөдрийг хүртэл хэт даврагчдад цохилт өгч байна. Орос улсад холбоотон орнуудын тоонд багтаж, хэт даврагчдад цохилт өгөхийг уриалж байна.

 

 

Дүрвэгсдийг мартах ёсгүй

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

 

Бид дүрвэгсдийн асуудлыг хэзээ ч мартаж болохгүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зөв. Нэг нэгнээ хайрлаж, хүндлэх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин