Орон нутгийн өмчийг төр эзэмшинэ
2015-09-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

 

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр

 

Үндсэн хуульд Монгол бол төрийн нэгдсэн тогтолцоотой улс хэмээн заасан. Гэтэл улсын өмчийг төрийн болон орон нутгийн өмч гэж хоёр ангилдаг. Тиймээс одоогийн үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өөрчилж, орон нутгийн өмч гэх ойлголтыг хасахаар хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлэлдээ дурдлаа.

 

Уг хуулийн төсөлд Монгол Улсын өмчийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэйгээр заасан бол орон нутаг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байхаар тусгажээ. Ингэснээр улсын өмч нэгдмэл болж, захиран зарцуулах, ашиглах эрх бүхий этгээд нь ойлгомжтой, хяналттай болно гэж Засгийн газар үзсэн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин