Хар салхины улмаас хүний амь нас эрсдэв
2015-09-29

 

Тайванийг 227 км/цагийн хурдтай “Dujuan” гэх хар салхи дайрч өнгөрсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 1.8 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины улмаас өндөр настнууд амиа алдсан хэмээн Онцгой байдлын газраас мэдэгдэв.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар нийслэл Тайпей хот их хэмжээний хохирол амссан бөгөөд төв замуудын хөдөлгөөн саатахад хүрчээ.

 

Хар салхины өмнө их хэмжээний хур тунадас орсон учир зам, талбай бүхэлдээ усанд автаж, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барихад хүрсэн байна. Мөн цэцэрлэг, бага сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин