Аюуш бурхныг хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орууллаа
2015-09-29

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орууллаа.

 

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.

 

 БСШУ-ны сайдын тушаалаар  байгуулагдсан ажлын хэсэг бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлж, энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоожээ. Тиймээс Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулав.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
галдан бошигт монголыг хагаралдуулж, манжид өгөх гэж байсныг одоо түүх гэрчлэх боллоо.
2015-09-29
Badma:
za zailaa. undur gegeen ch geh shig iag shdee morio
2015-09-29