Хэт даврагч болсон иргэддээ хориг тавив
2015-09-29

Их Британийн Засгийн газар Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн иргэдийнхээ эсрэг хориг тавьж буйгаа мэдэгдлээ.Хэт даврагч болсон нь тодорхой болсон Британийн дөрвөн иргэний мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, тэдний данс болон гэрийг нь битүүмжилсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Мөн тэдний гадаад паспортыг хүчингүй болгож, аялал жуучлал хийхийг нь хориглосон байна.

 

Британийн иргэн Салли Анне Жонес, Акса Махмод, Нассер Мутана болон Омар Хуссейн нар хэт даврагч болсон нь тогтоогдсон юм. Эдгээр иргэд өөрсдийгөө хэт даврагч болсноо видео бичлэгийн тусламжтай мэдэгдсэн билээ. Харин барьцааны иргэдийг хороож, өөрийгөө Жихади Жон хэмээн мэдэгдсэн, Британийн иргэн Муххамед Эмвази болон найзынхаа хуриманд оролцоно хэмээн сураггүй алга болсон гурван сурагч охин дээрх хоригт багтаагүй байна.

 

“Тэдний мэдээлэл хомс бөгөөд амьд эвсэл амиа алдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч хэт даврагч болсон Британийн иргэд бүгд хоригт багтах болно” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. “Хоригийн тусламжтай хэт даврагч болох иргэдийн урсгалыг багасгах болно” хэмээн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин