Ослын улмаас хоёр хүн гэмтжээ
2015-09-29

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны зам, Жанцан дэлгүүрийн уулзварын зүүн замд осол гарч хоёр хүн гэмтжээ. 

 

Т.Креста маркийн авто машины жолооч М, Ч жолоочтой М.Пажеро маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 30 настай эмэгтэй О нарын хоёр хүн гэмтсэн байна. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин