Монголын 8 Богдын хөргийг анх удаа үзэсгэлэнд дэлгэлээ
2015-09-29

 

Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан Монголын 9 Богдын ном судар, бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. “Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл” сэдэвт үзэсгэлэнг Монголчуудын төвд хэлт бүтээлийг судладаг “Монгол билиг” судалгааны газраас санаачлан гаргажээ.

 

            Үзэсгэлэнд Польшийн Варшавын дорно дахины сургуулийн багш Б.Рагчаагийн хувийн цуглуулга, Өндөр гэгээн Занабазарын ном судар, хөрөг зураг, Монголын есөн Богд тэдний шавь нарын 200 орчим ном, бүтээлийг дэлгэжээ. Муутуу цаасан дээр хар бэхээр гараар зурсан Монголын 8 Богдын зургийг анх удаа дэлгэн харуулсан нь онцлог байв.

 

Өндөр гэгээн өөрөө бүтээсэн хэмээх Хонх очиртой өөрийнх нь хүрэл цутгамал алтан шармал дүр, дөрвөлжин үсгээр Монгол хэлээр бичсэн Богд Жевзүндамба хутагтын намтар, соёмбо болон дөрвөлжин үсгийн цагаан толгой, монгол лам нарын хийсэн тайлбарууд  зэрэг Өндөр Гэгээн Занабазар болон түүний номын багш, шавь нарын ном, бүтээлийг дэлгэн харуулсан байна.

 

“1955 онд байгуулсан Шаазан ваарын үйлдвэрт Өндөр Гэгээний дүрийг шаазангаар 5 янзаар бүтээсэн байдаг. Мөн Монгол улсын нийслэл байгуулагдсаны 360 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн марканд Өндөр гэгээн Занабазарыг Нийслэлийн үүсгэн байгуулагчаар оруулсан байдаг” хэмээн “Монгол билиг” судлалын газрын эрдэмтэн лам Р.Бямбаа хэлж байв.

 

            Уг үзэсгэлэн Богд хааны музейд 27-ны өдөр хүртэл  тавигдах аж.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Neriig n solij biched bh yum lamiig n byambaa gdg yum
2015-09-30