Зөвлөх, орлогч нарыг явуулж, яамдыг цөөлье
2015-09-30

Монголын төрд их цэвэрлэгээ хийх цаг болсныг бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн билээ. Өдгөө 4295 төрийн байгууллагад 183 601 хүн ажиллаж, цалин болон бусад зардал нь төсөвт том дарамт болж буй учраас цомхотгол хийх шаардлагатайг дурдсан. Тэгвэл энэ удаа төрийг албыг хэрхэн эмхлэх талаар санаагаа нэмэрлэхээр шийдлээ. Монголын эдийн засаг “сэхээнд орж”, дарга нарын цалинг 30 хувьдах “амь тариа” хийж байхын оронд зоригтой алхам хийж, төрийн бүх шатанд цэвэрлэгээ хийе. Огт хэрэггүй албан тушаалуудыг үгүй болгож, яамдыг ч цөөлье.

 

Юуны өмнө төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийг цөөлөх санал дэвшүүлж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд зургаан зөвлөхтэй. Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүний эрх, хуулийн бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн чиглэлүүдээр зургаан хүн Ерөнхийлөгчид зөвлөж байна. Тэгвэл үүнийг Гадаад бодлого, Хууль, Эдийн засаг хэмээн цомхотгож, бусад асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан ажиллахад хүнд ачаа болохгүй болов уу.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрвөн зөвлөхтэй. Түүний ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмаа, эдийн засгийн зөвлөхөөр О.Чулуунбат, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Ургамалцэцэг,  Хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөхөөр Ц.Мөнхтөр нар ажиллаж буй. Тэднийг ч хоёр болгон цөөлөхөд буруудахгүй. Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаад эдийн засгийн асуудлыг хариуцан ажиллах мэдлэг, мэдээлэл бий. Мөн нийгэм, хэвлэл мэдээллийг ч тусдаа хүн хариуцаж байгаа нь одоо бол илүү зардал болон харагдаж байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд ч дөрвөн зөвлөхтэй. Түүний ахлах зөвлөхөөр С.Ламбаа, хуулийн бодлогын зөвлөхөөр А.Гансүх, нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоо, эдийн засгийн зөвлөхөөр Д.Лхагвасүрэн нар ажиллаж байгаа. Энд ч мөн цомхотгол явуулж, хэмнэлт хийх хэрэгтэй.

 

Ийн зөвлөхүүдийг цөөлж, цомхон болгосноор “хөөрхөн” хэмнэлт хийнэ хэмээн харж байна.

 

Цаашлаад яамдыг цөөлөх шаардлагатай байна. Төрийн данхар бүтцийн хамаг учир яамдад бий. Яамыг дагасан агентлаг, газар, хэлтэс гэх мэтээр цааш сунжирсаар хүнд сурталтнуудын орооцолдсон сүлжээ үүссэн. Тиймээс одоо ажиллаж буй 15 яамыг 10 болгоод цөөлчихье. Сангийн яам, БОЯ, Хуульзүйн яам, БХЯ, Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, ЭМЯ, ХХААЯ, БСШУЯ, ГХЯ, Барилга, зам тээврийн яам гэхчлэнгээр цөөлж, илүү зардлыг хэмнэе. 900 тэрбумаас 1 их наядаар тасраад буй төсөвт ч том нэмэр болно. Ингэснээр сайд нарын тоо ч багасна. Мөн сайд нарын зөвлөх гэх орон тоог ч хойш нь тавих хэрэгтэй. Яам гэх ажлын том аппарат, Төрийн нарийн бичгийн дарга байхад сайд нар зөвлөх гэх хүнийг хажуудаа байлгаж, цалинжуулах шаардлага байхгүй.

 

Үүнээс гадна өнөөгийн нөхцөл байдалд манайд огт хэрэггүй нэг албан тушаал бол дэд сайдууд. 15 яамны дэд сайдыг томилох гэж өвөр зуураа тохироо хийж, өөр хоорондоо хэрэлдэж байхын оронд энэ албан тушаалыг хэсэгтээ бүр үгүй хийе. Дэд сайдын ажил үүргийг Төрийн нарийн бичгийн дарга хариуцахад зовлон болохгүй.

 

Цомхотгох хийх өөр нэг албан тушаалтнууд бол орлогч дарга нар. Нийслэл, аймаг, сум, дүүрэгт олон орлогч дарга нарын шаардлага байхгүй. Дээр нь төрийн 4295 байгууллага бүгд орлогч даргатай гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэднийг бүгдийг нь явуулъя. Тамгын газар, газар, хэлтсийн дарга нар ажлаа хувааж аваад, хийж гүйцэтгэж болно. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл л гэхэд зургаан орлогч даргатай байна. Түүний орлогч дарга нарыг гурав болгон цөөлөхөд Улаанбаатар хот сүйрчихгүй нь мэдээж.

 

Энэ мэтээр төрд цөөлөх шаардлагатай байгууллага, явуулах ёстой хүн олон байна. Мөн унаа, утасны төлбөрийг нь ч хязгаарлах шаардлага ч бий.

 

Ч.Сайханбилэг дарга нарын унааг жижгэрүүлж, цалинг нь танах тухай ярьж буй анхны Ерөнхий сайд байх. Гэвч түүний энэ аргууд далайд дусал нэмэрлэсэн, гал унтраах төдий үйлдэл гэдгийг хэн хүнгүй харж, мэдэж буй. Тиймээс Ерөнхий сайд зориг гаргаж, төрд том цэвэрлэгээ хийвэл хүссэн хэмнэлтээ хийж чадна. Монгол төрийн зохистой бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгох алхмыг хийчихвэл том ажил болно.

 

Дарга нарын цалингийн 30 хувийн таналтаас 2 тэрбум хэмнэж, шатахууны онцгой албан татварыг нэмж 60 тэрбумыг оллоо ч 900 тэрбумаас 1 их наяд төгрөгийн цоорхойг нөхөж чадахгүй. Тиймээс л зоригтой алхам хийж, зоримог шийдвэр гаргах хэрэгтэйг Ерөнхий сайдад дахин дуулгая.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Niisleliin heden orlogch gej hiih ajilgui heden nuhduu bna, hudlaa l tatvar yaj nemeh u gej tolgoigoi gashilgadag ulsuud bna, bas htusul hutulburuus heden tugrug yaj cohih ve gej l udrin bodol boldog garuud bha, Calingui ch boltugai ajillay geed uhen hatan ulairDzutgeed bga ulsuudig uur yu gehev de
2015-10-01
Çî÷èí:
ªäºð àëãàñàëã¿é ÿâàãääàã ãàäààä, äîòîîäûí îëîí çóóí õ¿í îðîëöñîí ¿ð àøèã ìóóòàé õóðàë, áàãà õóðàë, ôîðóì, çºâëºãººí, ñåìèíàð ¿çýñãýëýí çýðãýýñ òàòãàëçàõ íü ç¿éòýé
2015-10-01
Çî÷èí:
Ñàéä, äàðãà íàð ,ÓÈÕ-ûí ãèø¿¿äèéí óíààíû çàðäëûã áàãàñãàæ, óòàñ, õýâëýë çàõèàëãûí ¿íý , õóóëü ñàíàà÷ëñíû óðàìøóóëàë çýðãèéã õàñàõ õýðýãòýé
2015-10-01
Áóÿà:
Òºðèéí àëáàí õààã÷äèéí òîîã äýñ äàðààòàéãààãààð áóóðóóëæ 4 æèëèéí äàðàà 120000 áîëòîë öººð¿¿ëýõ õýðýãòýé. Èíãýõäýý àëáàí õààã÷äûã øóóä õàëàõ áóñ òýòãýâýðò ãàðñàí, òºðèéí àëáàíààñ ººðèéí õ¿ñýëòýýð áîëîí áóñàä øàëòãààíààð õàëàãäñàí õ¿ì¿¿ñèéí îðîíä òºðèéí àëáàíä õ¿í øèíýýð àâàõã¿é, òºðèéí àëáàí õààã÷äûã çîõèöóóëàí òîìèëîõ, óëìààð îðîí òîîã îíîâ÷òîé áîëãîí, öººð¿¿ëýõ àðãà õýìæýý àâàõ íü ç¿éòýé.
2015-10-01
good:
yaaaaag zow demjij baina
2015-10-01
Бид:
Хамгийн хэрэггүй, албан тушаалын шагналд өгдөг дэд сайдын суудлыг татан буулгая. Зарим яам 2 дэд сайдтай байна. Арай хэтэрч байна.
2015-09-30
Olson munguu:
Olson munguu yaj zuv zartsuullah avyas chadvar ur uhaan hersuu zan dutaad baina
2015-09-30
Basaj baina. harii:
Saihanbilegiin honshoor ni 20 sm dutna
2015-09-30
иргэн:
ашгүй дээ. Зөвлөхгүй болчвол салбар яамууд мэргэжлийн мэдлэгтэй сайд дарга нартай болох шаардлагатай болно.
2015-09-30
цэцгээ:
Маш зөв яамдуудын сайдын зөвлөх гэдэг хүн чинь мэргэжлийн бус сайдын хэлэх үг хийх ажил бусад мэдэхгүй зүйлийг нь өөрийн гараар бичиж сайдаараа цээжлүүлээд цээжилсэн сайд олны өмнө үг үсэг утгын алдаагүйгээр амаар үүрэгдэхийг зааж зөвлөхийг хэлдэг, Туслах гэдэг нь өглөө цайгаа уугаагүй ирсэн өдөр бүр үед албаны мөнгөнөөс авсан үнэ өндөртэй кофе, жимсний цай гэх мэтийг найруулж өгөх, яаманд нь ирсэн албан бичгийг танилцуулахаар өгөхдөө сайдтайгаа хов базах, сайдын янаг амраг,мөнгө төгрөг идэж ууж байгааг бүрэн төгс мэдэж байгаа боловч нууцыг чанд хадгална ажлын бус цагаар гэр бүлд нь үйлчилдэг өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нэртэй гэрийн үйлчлэгч зарч юм ийм учир хамгийн хэрэггүй орон тоо энэ 2 орон тоог хасаж сайдынхаа толгойны мэдлэг шалгаж үзмээр байна
2015-09-30
Zochin:
Zuvluhgyi mergejliin saidiigiig ni mergejliin bolovson hychniig ni mest mestend ni tavie.
2015-09-30
haha:
Munguu idlee uuriinhuu orlogchiig shorond uuriiguu orluullaa
2015-09-30
haha:
Munguu idlee uuriinhuu orlogchiig shorond uuriiguu orluullaa
2015-09-30
kkkk:
Hen tegeed saidiin umnuus shorond suuh yum tegeed ene zuvluh orlogchuud chin saiduudad tun ashigtai bj bg
2015-09-30
kub:
tegeed kheden tugrug khemnegdekh ve?
2015-09-30
Зочин:
ZD-iin orlogch gej shal demii oron too bogloson nohduud huuchin bugd l 1 orlogchtoi bolood bsan odoo 6-4 orlogch yugaa hiine ee deer ni yu ch medehgui ooriigoo tom darga geed bodchihson ulsuud
2015-09-30
Зочин:
Хасна танана, цөөлнө гэдэг бол эргээд тэр хэрээрээ хүн ажилгүй болно гэсэн үг. Нэг хүний ард хэдэн хүний амьдрал явж байгаа. Эдийн засгаа агшаах, царцаах биш харин хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа боломжит хэмжээнд тэлэх хэрэгтэй. Ингэснээр хямралыг давна шүү.
2015-09-30
zorigoo:
xerlen zov l sedev xondoj taijee. xarin manai mangaruud xuleej avax bolov uu.
2015-09-30
Зочин:
mash zuitei Saihanbileg odoo naadahaa azil bolgo
2015-09-30
Баадай:
Зөв, Ерөнхий сайд ийм зоримог шийдвэр гаргаж чадвал түүхэнд сайнаар үлдэнэ, эс чадвал АН ирэх сонгуулд унана, улс орон хүнд байгаа энэ цаг үед ийм огцом өөрчлөлт хийхээс өөр аргагүй болчоод байна. Зөв санал гаргасанг дэмжиж байна
2015-09-30
Зочин:
herlend gadaad bgaa elchin saiduud bas neg hereggui zovlohuudiig hasah heregtei
2015-09-30
Зочин:
ЁСтой жинхэнэ зөв санаа. ДЭМЖИЖ БАЙНА. АРД ТҮМНИЙ САНААНД ЯВ ЦАВ НИЙЦНЭ.
2015-09-30
ЗОЧИН:
ОРЛОГЧ, ДЭД ДАРГА, ЗӨВЛӨХИЙГ ЦӨӨЛЖ, ЯАМДЫГ НЭГТГЭН ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2015-09-30
Зочин:
Дарга сайд болгох гэж Шинэ яамхэлтэс агентлаг Байгуулан томилосон хумуусийг хасаж аль Болороо нэгтгэх нь чихал 60ямаанд 100ухана болоод Газар бурт болоод
2015-09-30
зочин:
Төсвийн тодотголоор Яам , агентлагуудын төсвийг 30- 40 хувь бууруулж тогтоож өгөх хэрэгтэй
2015-09-30
Зочин:
Халамжийн хэлтсүүдийн албаны дарга нарыг, хөдөлмөрийн хэлтэс зэрэг шинээр хэрэггүй олон шахааны гарууд зөндөө байна даа байна,
2015-09-30
Зочин:
Ер нь энэ засаг гараад өөрсдөө бий болгосон хэлтэс,газар болон шинээр бий болгосон дэд дарга, албаны дарга нараа цомхотхоод ,мөн ажил үүрэг давхардсан орон тоог цөөлж зоригтой ажиллах хэрэгтэй, Юуч хийдэггүй , бас хийе ч чадахгүй , хааяа нөхөөсний ажил хийгээд компьютер тоглоод даргын ивээлд цул цалин аваад явдаг нөхдүүд олон бий шүү,
2015-09-30
Зочин:
chadaltaigaa yavuulchih vii de
2015-09-30
laik:
zuw shuu. deer ni ungursun 1 sard tSaihanbileg ajlaa awanguutaa turiin zardliig bagasgana geed saidiin hewleliin alba bolon gereet ajiltan gej yamand ajillah ysgui gesen togtool garsan badgiin. teriig olj sudlaarai setguulch ee. Ere shiidwer togtool ni eruusuu hergejihgui bna aa. Huulia deerees l murdmuur bgaa uym. tegehgui bhoor tetgewert garah nas ni boltson ur chdawrgui huniig bguulagadaa chihej bna. hamaatan sadnaa gereeteer ajiluulj bna shuu
2015-09-30
Зочин:
яг зөв тэгмээр бна ямарч хэрэггүй албатууд их бна
2015-09-30
Зочин:
Mash zob bna.deer n tom darga nar olon arban hun dagulj gadaadad zugaaldaga bolih heregtei bna.mon gadaad tomilolto bagashahas gadna toriin mongoor nair naadam oi temdegledeg yubdliig burmoson zogsooh heregtei bna.ene zun yumar ih nair naadam oi bayr yuslol tuund yumar ih mongo zartsuulsaniig tootsij baiga hun bna uu.
2015-09-30
2015.09.30:
Аймаг, сумдын орлогч нар, нийгмийн бодлогын ажилтан, сургуулийн 2 менежерийн 1-ийг, тамгын газрын нярав нарыг цомтгох хэрэгтэй. Маш зөв санаа бна. Төрийн ажил хөнгөн бна шүүдээ.
2015-09-30
ард:
маш зөв санал байна яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй
2015-09-30
dfldkgmv:
ene zov shuu tsomhon chadvarlag baih heregtei
2015-09-30
иргэн:
УИХ-ыг тараах хэрэхгтэй. 2016 оны сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шаардлага гарч байна. Яагаад гэвэл 2016 онд АСЕМ-ийн уулзалт болох тул наана нь төр засгаа эмхэлж авахгүй бол аягүй бол 2016 оны 7,8 сар гэхэд төр засгаа эмхэлж чадахгүй хэрүүл уруултай сууж байж мэдэх юм энэ намууд. Тийм учраас ээлжит бус сонгууль явуулж дараагийн засгийн газрыг эртхэн байгуулах нь зөв.
2015-09-30
дэд:
дэд,орлогч,зөвлөхүүдийг цомхтгож,яамдыг нэгтгэх саналыг дэмжиж байна
2015-09-30
зочин:
дэмжиж байна. Олон дэд сайд, зөвлөх, орлогч дарга нарыг цөөлөх нь зөв
2015-09-30
зочин:
Орлогч, зөвлөхүүдийг байхгүй болгох хууль гарсан шүү дээ, Батүүлээс авахуулаад АН-ынхан л хууль дүрэмгүй бүдүүлэгүүд учраас орлогч нар нь байгаад байгаа ш дээ, АН одоо худлаа сонгуулийн шоу хийгээд эхэлсэн байна шүү түмэн олон минь дахиж АН-д тархиа угаалгаж болохгүй шүү, АН дахиад төрд гарвал энэ орон байхгүй болно шүү
2015-09-30
иргэн:
Зөв санаа байна.Үүнийг ЕСайд зоригтой дэмжээсэй.Дэд сайд нар үнэхээр хэрггүй албан тушаал.Төсвийн мөнгийг зүгээр хэдхэн хүн л завшиж байгаа нь үнэн.Яамдууд 2012 онд байсан шиг л байвал болно.Дээрхи албан тушаалууд бүгд цомтголд орох хэрэгтэй.Тэгэж байж л төсөв хэмнэгдэж үргүй зардал гаргахгүй байна.Үүнд УИХ-н гишүүд Ерөнхийлөгч Ерөнхий сайд анхаараасай.
2015-09-30
zochin:
Mash zov
2015-09-30
Zochin:
Zuv sanal baina. Yamdad ded said nar herggui, bas gazar, heltes bolj huvaah shaardlaga baihgui, heltsiin darga nariig yvuulah heregtei
2015-09-30
irgen:
zob sanal bn demjij bn Baynselenge gej ajilaa medexgui balai abgaig xamgiin turuund buulga
2015-09-30
нэр:
эмнэлгүүд олон зөвлөхтэй тэнэг шийлэгдамба юм хийхгүй юмаа
2015-09-30
Иргэн:
Зөв санал байна.Дэмжиж байна.
2015-09-30
Иргэн:
Зөв санал байна.Дэмжиж байна.
2015-09-30
боловсрол:
Хэмнэлттэй баж улс орноо хөгжүүлье гээд л ард биднийг байнга хуурах юм аа. Ард бид ардчиллыг дэмждэг. Одоогийн боловсролын сайд Гантөмөр аод бидний чихэн дээр яаж цэцэг ургуулдаг байлаа. Анх гарч ирэхдээ дарга нарын унаа тэрэг, түүнд зарцуулж байгаа түлшийг хэмнэнэ. Улс орноо хөгжүүлнэ гэсэн. Үүнд нь мань мэт итгэсэн дэмжсэн. Одоо их хурлын болон засгийн газрын гишүүн 2 цалин аваад ... Өөрөө болон эргэн тойрнынхны унааны зардал гэхэд хэрээс хэтэрлээ. Зөвхөн энэ асуудал дээр гэхэд л хэлж ярвж байдаг нь үйл ажил дээрээ тэмээ ямаа шиг зөрүүтэй байна. Ингэхээр бид хэнд итгэж хэнд найдах вн
2015-09-30
ззззз:
аймгийн дарга нарын зөвлөхүүд, ИТХын ажилтан 12-15 байгааг 5-6 болгох, НААҮ газрын төсвийг эргэж нэг сайн харах ажил нь хөнгөн газар агентлагийн мэргэжилтэн , сургуулийн зарим орон тоо үнэхээр илүүдсэн сумдын төсвийн мэргэжилтэн,ЗДТГ-ын нийгмийн ажилтан, хурлын төсөл хариуцсан ажилтан,мал эмнэлэгийн 1 ажилтан илүү халамжийн байцаагчийн ажил их хөнгөн болсон
2015-09-30
ззззз:
аймгийн дарга нарын зөвлөхүүд, ИТХын ажилтан 12-15 байгааг 5-6 болгох, НААҮ газрын төсвийг эргэж нэг сайн харах ажил нь хөнгөн газар агентлагийн мэргэжилтэн , сургуулийн зарим орон тоо үнэхээр илүүдсэн сумдын төсвийн мэргэжилтэн,ЗДТГ-ын нийгмийн ажилтан, хурлын төсөл хариуцсан ажилтан,мал эмнэлэгийн 1 ажилтан илүү халамжийн байцаагчийн ажил их хөнгөн болсон
2015-09-30
Зочин:
nogoo olon zovlohuud ni dooroo bugd tuslah ajliin alba geed bas baahan humuuseer ajil hiilgeed ooroo zovhon belen bolson iltgel medeelliig unshdag zovlohuud baigaa, huneer ajlaa hiilgecheed dargamsaj yavdag orlogchid olshirson, bas deer ni baahan hegegui agentlag ulsiin uildveriin ngazruud baigaa geed er ni toriin zahirgaani tov baiguullagiin butstsee bur tsoo shineer zohion baiguulah hergetei baina songuuliin ur dungeer hund zoruilj ajil alban tushaal olon bolgoson bna shuu de
2015-09-30
Зочин:
nogoo olon zovlohuud ni dooroo bugd tuslah ajliin alba geed bas baahan humuuseer ajil hiilgeed ooroo zovhon belen bolson iltgel medeelliig unshdag zovlohuud baigaa, huneer ajlaa hiilgecheed dargamsaj yavdag orlogchid olshirson, bas deer ni baahan hegegui agentlag ulsiin uildveriin ngazruud baigaa geed er ni toriin zahirgaani tov baiguullagiin butstsee bur tsoo shineer zohion baiguulah hergetei baina songuuliin ur dungeer hund zoruilj ajil alban tushaal olon bolgoson bna shuu de
2015-09-30
зочин:
зөв нийтлэл байна.Олон зөвлөх, орлогч дарга нар, дэд сайдууд болон олон яам манай улсад хэрэггүй.
2015-09-30
Зочин:
УИХ- ын гишүүд хичнээн олон зөвлөх туслахтай гэдгийг мэдэх үү наад дарга нарт чинь зөвлөхүүдээс гадна туслахууд бас байгаа даа цөөлөх шаардлага үнэхээр байна цалинг нь танаж байснаас өөр гарц зөндөө л байна
2015-09-30
Erdenee:
Ажлаа мэдэхгүй байж ,өндөр албан тушаалд дуртай бэ.зөв тэр зөвлөх , орлогч хэрэнгүй
2015-09-30