АМГ-ын серверт хэн ч халдаагүй
2015-09-30

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явцад систем гацсан асуудалд АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ  тайлбар өглөө.

 

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлын сүүлийн өдөр серверт алдаа гарч, гацсан. Тэгвэл Тагнуулын ерөний газар, Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөл багтсан нэгдсэн ажлын хэсэг шалтгааныг тодруулжээ. Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд лиценз олгох системийн кодонд алдаа гарсан учраас II сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс хэн нэгний санаатай үйлдэл болон халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэдгийг АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа хэлэв.

 

Мөн сонгон шалгаруулалтын материал хүлээн авсан, ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав хүнд суртал гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх асуудалд “Аж ахуй нэгж байгууллагууд цаг тулгаж ирснээс сүүлийн өдөр ачаалал нэмэгдсэн тулд хүн нэмж ажлуулсан. Ингэснээр нэг компанид дунджаар 5 минутын хугацаа зарцуулж байсан бол  2 минутын хугацаанд материалыг хүлээж авч ажлыг хурдасгасан”  гэдэг тайлбарыг өглөө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ хүнд бас ямар зөвлөхүүд байдаг бол...Бас л нам боловч мэргэжлийн бус биз дээ.Ийм том салбарын агентлагийг намын гишүүн авгай удирдаад байх даа ч яахав дээ. Монгол улс гэж ашигт малтмал уул уурхайн гол амин салбараа замын цагдаа, оёдлын технологи мэргэжилтэнгүүдээр удирдуулаад байхаар дампуурахаас өөр яахав дээ.
2015-09-30
Bugdiig ni canceld:
Luivariin ajillsgaagaa buheld ni huchingui bolgo
2015-09-30
ИРгэн:
Тэнэг авгай
2015-09-30
Irgen:
Ene baiguulagiig tatan buulgaj,lizenz ogoh asuudaliig zogsooh heregtei.gazar nutag min suirch duuslaa.zegzenden oruulah zag bolsoon.heden nohduud ajil hiisen neretei byjij,gazar nutgiig min dur meden hen negend ogch bolohgui shuu dee.
2015-09-30