Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-10-01

09:00 цагт Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99050453

 

Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд

10:00 цагт "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн"  болно. Энэ үеэр Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тулгамдсан асуудлын талаар болон Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Утас 98980404

 

Азхур номын их дэлгүүрт

10:00 цагт  Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн "Амьдрал ямар сайхан гээч..." номын албан ёсны нээлтийн Хэвлэлийн бага хурал болно. Утас: 89009837

 

Тэнгис кино театрын VIP кино үзвэрийн танхимд

10:00 цагт "Мандал Женерал Даатгал" компанийн зүгээс Монгол улсад анх удаа "Жаргалан" сайн дурын хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг танилцуулна. Утас: 88092455

 

МУИС-ийн хичээлийн II байр 213 тоотод

11:00 цагт Чөлөөт сонголттой болж шинэчлэгдэж буй МУИС-ийн номын сангийн нийгмийн ухааны уншлагын танхимийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа  болно. Утас: 89008869

 

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Элэгний В, С вирустэй нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандсан үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв хамтран эхлүүлэх болсон тухай дээрх байгууллагуудын мэргэжилтэнүүд мэдээлэл хийнэ.

 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо /Тэнгис кино театр, Оранж төвийн хойно байрладаг/

13:00 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэн болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн Алтанзул цэцэг шүлгийг сийлбэрлэсэн хөшөөний нээлт болно.

 

Хуучнаар 3-р амаржих газарт

14:00 цагт “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийнэ. Утас: 99132492, 99294933

 

Хангарди ордны 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрсөн, төвлөрсөн бус ус хангамжид ашиглагдаж байгаа газрын доорх усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлын үр дүнгийн талаар, Дэлхийн Оюуны спортын Универсиад их наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эх авах ажлын сургалт хийх тухай зэрэг асуудал хэлэлцэнэ. Утас: 91040607

Shuud.mn
Сонин хачин