Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй
2015-10-01

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилготой байгаа тэрбумтан Дональд Трампийг төрийн тэргүүн болох эрхгүй нэгэн гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хүссэн бүхэн Ерөнхийлөгч болох эрхгүй. Тэр тусмаа Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй. Улс төр, бизнес хоёр хол байх учиртай. Хэзээ ч бизнесмэн хүн улстөрч болж чадахгүй. Би энэ эрхмийг өөрийн хүсэлтээр нэрээ татах хэрэгтэй гэж бодож байна” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгчийн гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өнөөгийн Цагаан ордны тэргүүн Барак Обамагийн тэргүүлдэг Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон бөгөөд тэрбээр кампанит ажлаа эхлүүлээд байгаа юм.

 

Сэтгүүлч Билл Клинтоноос “Эхнэр тань Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадах болов уу” хэмээн асуухад “Хилари хангалттай туршлагатай. Тэр АНУ-ын удирдах чадвартай” гэж хэлжээ. Тэрбээр иргэнийхээ хувиар Ерөнхийлөгч аав, ахтай Флорида мужийн захирагч асан Жеб Бушийг дэмжиж буйгаа ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин