Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэллээ
2015-10-01

 

УИХ-ын 2015  оны  06  сарын  19  өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж  мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан.  Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс НИТХ-ын ээлжит 29-дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг  нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан.  Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  зочид буудал,  амралтын газар, ресторан, баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм.  Тодруулбал  иргэн та 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийслэлийн иргэдийн хурлын хэдэн хун хичнээн тэрмумаар цалинжиж байхад хэн татвар хураалгах юм хураасан татвар хураамжийг бие биендээ найр тавин хувааж авдаг байхад
2015-10-01