Дулааны худагт унаж гэмтжээ
2015-10-01

Дулааны худагт хүн унаж гэмтжээ. Онцгой байдлын газарт энэ сарын 30-ны өдрийн 09:25 цагт "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын призер гараад дулааны худагт унасан 29-ний өдрийн 23:00 цагийн орчимд унасан хүн гарч чадахгүй байна" гэсэн дуудлага иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /38 настай, эрэгтэй/ дулааны худагт унаж, зүүн хөл нь дунд чөмгөөрөө хугарсан байдалтай байсныг гарган анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин