МАН цалин, тэтгэврийг нэмэхийг шаардана
2015-10-01

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн нэгдсэн шийдэлд хүрчээ.

 

Цэцээс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Цэц хуульд агуулгаар нь хориг тавьдаг тохиолдол өмнө нь байгаагүй. Агуулгаар нь хориг тавьж байгаа нь буруу. Хоригийг тухай хуулийн зүйл заалтаар нь нэг бүрчлэн тавина гэж үзсэн. Муу ажиллаж байгаа нэг сайдтай хариуцлага тооцож огцруулж болдоггүй. Түүний өмнөөс сайн ажиллаж байгаа бусад сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох нь буруу. Муу ажиллж байгаа нэг сайдад хариуцлага тооцъё гэхээр хууль эрх зүйн орчин байхгүй учраас Засгийн газрыг бүхлээр нь өргөн барьдаг жишиг тогтоно. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Бид аль болох төрийг тогтвортой байлгах зорилго тавьдаг хэрнээ нөгөө талдаа нэг хүнээс болж Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудал ярих нь буруу гэж үзэж байна. УИХ Засгийн газрын гишүүдийг томилдог боловч өөрийнхөө томилсон сайд нартай хариуцлага тооцож чаддаггүй жишиг тогтох нь. Зөвхөн сайд нарын асуудал дээр бус Монголбанкны ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүгч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг УИХ-аас томилдог. Эдгээрт УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болох гэж байна. Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэлээ.

 

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсний дараа бүлгээрээ хэлэлцэх шийдвэр гаргасан байна. 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор бүлгээс ажлын хэсэг гарган ажиллахаар болжээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “2015 оны улсын төсөвт цалин тэтгэврийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ нэмэгдлийг эрх баригчид өгөөгүйгээр барахгүй ирэх оны төсөв рүү шилжүүлэх юм ярьж байна. Тодотголоор ч энэ хасагдаж орж ирж байгаа. Энэ шийдвэр маш буруу гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин нэмэхгүй байснаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Ингэснээр аж ахуйн нэгж, компаниуд дампуурах сөрөг нөлөөтэй. Ядуурал бий болдог. Эрх баригчид эдийн засгийн хямралыг хүлээн зөвшөөрч таналтууд хийх гэж байна. Гэхдээ хамгийн зөв оновчтой шийдэл нь цалин, тэтгэвэрийг нэмэх юм. Тиймээс МАН-ын бүлэг энэ байр суурийг хадгалж төсвийн тодотголын үеэр шаардлага, саналуудыг хүргүүлэх болно” гэлээ.

 

Мэдээлэл хийснийхээ дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэтэл танай бүлгээс Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн өргөн мэдүүлнэ гэсэн. Энэ тохиолдолд УИХ хуулийн төслийг хүлээн авах юм уу?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан 2013 онд байгуулагдсан. Дээрх ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл дээр зарчмын байр суурь их хол зөрүүтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн нэгдсэн хуультай байя. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь хийе. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолно. Ялагдсан хүмүүсийн саналын тооны зөрүү ойрхон байвал хяналтын тооллого хийдэг байя гэсэн. Үүн дээр бид санал нэгдээгүй. Хууль санаачлах эрх нь 76 гишүүнд нээлттэй байгаа учраас энэ боломжоо ашиглаад УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдсэн. Бэлтгэхдээ Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 намыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. Энэхүү 22 намаас 20 нь Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжээд эцсийн боловсруулалтыг ойрын үед ирүүлэх байх. Улс төрийн 20 нам санал нэгдсэн хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ.  Тэгэхээр Р.Бурмаа гишүүнтэй ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхэд хамтад нь хэлэлцээд явах боломжтой.

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг ямар байр суурь барьж байгаа вэ?

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Дархан-Уул аймагт анхны хуралдаан зарласан наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус хурлын тогтоолыг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хууль бус тогтоолыг үндэслэж Ерөнхий сайд тогтоол гаргасан гэсэн үг. Шүүхийн захирамж гарсан учраас хууль бус шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсгээ зурна. Бүлэг дээр энэ асуудлыг яриад цаашдаа энэ алдаагаа хэрхэн засах вэ гэдгээс хамаарч дараагийн шийдлээ гаргах нь зөв гэж үзсэн.

 

Ер нь цаашдаа өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таагүй бухимдалтай үед орон нутагт хууль зөрчсөн үйлдлийг орон нутгийг үймүүлэх ажиллагаа энэ мэт даамжирвал төрийн хямрал гүнзгийрнэ. Тиймээс бага дээр нь засах ёстой гэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

 

-Улс төрийн болон захиргааны албан тушаалтнуудын цалинг таная гэж хэмнэлт ярьж байгаа.  Харин та бүхэн  цалин  нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-2012 оноос хойш төрийн данхгар бүтцээ болъё гэдэг асуудлыг бид ярьсан. 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо өнөөдөр 50 мянгаар нэмэгдсэн. Түүнийг дагаад цалин, шатахуун, томилолт, цахилгаан, хурал зөвлөгөөний зардал нэмэгдсэн. Энэ зардлыг 2012 оны төвшинд байлгаач гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. Харамсалтай нь тэр төвшинд байлгахгүй байгаа. Эндээс хэмнэлт эхлэх ёсой. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа сургууль цэцэрлэгийн багш, ажилчид, эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын цалинг нэмэхгүйгээр хямралыг давна гэж үзэж байгаа бол буруу. Өөрсдөө тансаг хэрэглээнээсээ, татгалзахгүй хэрнээ ядарсан иргэдийнхээ халаас руу орох нь буруу. Ийм зарчмын байр суурийг цаашдаа баримтална.

 

-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна уу?

 

-Хариуцлагагүй байдлаа засч чадах чадвар байна уу. Зургаан сайдаа саяхан томилсон. Бид тодорхой шаардлагууд тавьсан байгаа. Түүнд хэрхэн хандах нь уу гэдгийг харж, Удирдах зөвлөлөөрөө ярьж байж асуудлыг шийднэ.

 

-Ерөнхий сайд 30 хувийн таналт яриад байгаа. Та бүхэн цалингаа тануулахыг хүлээж авах уу?

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

 

-Тэр нь ерөөсөө асуудал биш. Цалин, тэтгэврийг шат дараатай бууруулах алхам эхэлж байгаад гол асуудал. Цалингийн асуудлыг шийддэг гурван талт үндэсний зөвшилцөл байдаг. Хуулийнхаа дагуу 2 жилд нэг удаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Хамгийн сүүлд энэ үндэсний зөвшилцөл 2013 оны есдүгээр сарын 15-нд хуралдсан. Хоёр жилийн хугацаа дуусан гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж нэмдэг хэмжүүр байдаг. Энэ утгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-35 хувиар нэмсэн байх хуулийн хугацаа дуусчихаад байгаа.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
зөв өөө. нэмэх нь зүйтэй. харин өр ьавиж л болохгүй
2015-10-02
Зочин:
Nemehgui baih ni uurgee bieluuleeguitei adilhan.ene asuudlaa heleltsej nemeh heregtei.harin ULS toriin toglolt bolgoj bolohgui.hunii amidraliin asuudliig hojoonii heregsel bolgoh erh buh nam,ulstorchdod bhgui.heleltseeree bieluul zasag
2015-10-01
Зочин:
jiriin irged hyrtel nemj chadahgyi gedgiig medeed baihad shou hiihee boli hymyysiig byy yimyylj bai nomtoi bayar yu ch medehgyee
2015-10-01
zuv:
Mash zuv nemne gej l songuulid amlaa biz dee
2015-10-01
zochin:
uls oron urunduu barigdchihaad huviin hevshiluud ihenh ni dampuurchihaad baihad yaj tsalin nemeh geed baigaa malnuud ve dahiad ur tavih geed baigaa malnuud uu odpoo shoudah tsag bishee yaj ene baidlaas garah ve gej naad utchihsen tolgoinuudaa ajilluulaachee malnuudaa
2015-10-01
irgen:
xudlaa shou xiigeed bailgui orshooliin xuulia xurdan shiideech Ur xuuxedee eej aabaa xuleesen xumuus xetsuudlee Daraagiin songuuliar garaxiig chin xarnaa Ard tumnee boddogui oodgui nobshnuud
2015-10-01
zochin:
bitgii tenegt ta nar shoudahaa bolij uz
2015-10-01
Тэнэгүүдийн байж байгааг:
Тэнэг хүмүүс тэнэг л байдаг юм байна дооо ийм тэнэгүүдийг хэлэх муу үг ч олдохгүй юм.
2015-10-01