“Мартагдашгүй намар” фото аялал мартагдашгүй болж өнгөрлөө
2015-10-01

 

Гэрэл зураг сонирхогчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Мартагдашгүй намар” фото аялал энэ сарын 26-нд Төв аймгийн Жаргалант сумын тариалангийн бүсэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн аяллын онцлог нь залуус маань 70,80-аад оны хувцаслалтаар жигдэрч, тухайн үеийн хэв маягаар амьсгалж нэгэн өдрийг өнгөрөөлөө.

 

Аяллын гишүүд 70,80-аад оны загвараар хувцаслаж, зарим нь гартаа дөрвөлжин чемодан хүртэл барьсан байна. Үнэхээр энэ аялал залуусын сэтгэлд хүртэл зохион байгуулагддаг, жилээс жилд улам сайжирч байгаа болохоор залуус ч их сэтгэл гарган оролцдог болжээ.

 

Автобусанд залуус дуу дуулцгааж, хоорондоо танилцан өрөм боорцгоо хувааж идэцгээгээд  ёстой л тэртээх 70-аад оны атрын аянд оролцож байгаа мэт явлаа.

 

ХӨДӨЛМӨР, САРУУЛ ЗАМ, УЛААН ОД, НАЙРАМДАЛ, ОКТЯБРЬ, ТЭМЦЭЛ, УРГАХ НАР хэмээх нийт 7 нөхөрлөл буюу баг байсан юм. Манай нөхөрлөлүүд цогтой халуун тэмцэл өрнүүлж ямар ч баг “гахайн дээр суулгүй” бүхий л арга хэмжээнд идэвхийлэн оролцсон юм.

 

ГОЛ НЬ НАМРЫН САЙХАН ЗУРГУУД ХУРААГААД ХАРИХ НЬ УРГАЦЫН ТОМ БАЯР ЮМ!!! гэж Хөдөлмөрийн баатар Х. Хашимаа эгч мань сурвалжлагч бүсгүйд хэлсэн билээ.

 

Тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Epson брэнд оролцож, гэрэл зурагчин залуусаа дэмжлээ.

 

 

Epson брэндийн тухай

 

Японы Epson брэнд 1942 онд байгуулагдсан бөгөөд одоогоор принтер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх брэнд болоод байна. Энэхүү брэндийн Монгол дахь албан ёсны, онцгой эрхэт төлөөлөгч PC mall сүлжээ дэлгүүр бүх төрлийн принтер, плоттер, сканнер болон проекторуудыг хэрэглэгчиддээ хүргэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин