Дэд сайдгүй ажиллахыг АН-ын бүлэг дэмжсэн
2015-10-01

Ирэх оны төсвийн маргааш өргөн барина.  2016 оны төсөвт дэд сайдгүй болон зарим яамдыг нэгтгэж, агентлагуудыг татан буулгахаар тусгасан байна. Төсвийн төсөлтэй холбогдуулан Сангийн сайд Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.

 

- АН-ын бүлгийн хурлаар төсвийн шинэчлэлийн талаар ярилцсан  байна. Гишүүд ямар байр суурьтай байна вэ?

 

-Хэдийгээр Сангийн яаманд очоод удаагүй байгаа ч гэсэн хуулийн хугацаандаа багтаад төсөв болон төсвийн тодотголыг өргөн барих гэж байна. Төсвийн шинэчлэлийг хийх ёстой гэж бид олон жил ярьсан. Одоо хийх цаг нь болсон гэж үзсэн. Хуулийн хугацаандаа багтаад төсвөө өргөн барих болно.

 

Дэд сайдын орон тоог байхгүй болгосон.  АН-ын бүлгийн гишүүд  дэмжиж байгаагаа илэрхийллээ. Уул уурхайн салбарын супер цикль гэж яриад байгаа алт, зэс, нүүрс зэрэг байгалийн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр 2009-2011 онуудад их өндөр байсан. Үүнийг дагаад бид энэ онуудад төсвөө маш их тэлжээ. Үүнийгээ дагаад манай төрийн байгууллагын бүтэц маш их данхайжээ. Үүнийг бид зайлшгүй засах шаардлагатай.

 

Ирэх оны төсвийг бид сонгуулийн жил гэж худлаа хэлэхгүйгээр үнэн бодитоор нь гаргах гол зорилго агуулсан. Сонгуульд оноо авахын тулд худлаа төсөв хийх ёсгүй. Төсвөө хөрсөн дээр нь буулгая. Төсвөө танах хэрэгтэй байна.

 

АН-ын бүлэг дэд сайдгүй ажиллахыг дэмжсэн. Ерөнхий сайд бүлгийн хуралд хамт суулаа. Бид ямарч байсан бүтцээ зөв болгоё. Зөв зам руугаа явъя гэж шийдлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ï¿¿æýý:
Þó ë áîëæ áàéíà äààíà ÷ öààíà ÷èíü Áàéãàëü îð÷íû ÿàìàí äýýð æèíõýíý õóðãà èøèã íèéëýýä õýö¿¿ áàéõ øèã áàéíà äàà ãàçðûí äàðãààñ èë¿¿ ýðõ ìýäýëòýé õóóëü áóñ åðºíõèé øèíæýý÷òýé, Õ¿ðýýëýí áóé áèòãèé õýë áàéãàëü îð÷íîî îëèãòîé îéëãîõã¿é äàðãàòàé øàõààíû íºõä¿¿äèéã ÿàõ âý åðºíõèé ñàéäàà
2015-10-01
zochin:
Zuv bn
2015-10-01
Зочин:
Яамдууд дэд сайдгүй төрийн байгууллагууд болон төрийн өмчит байгууллагууд бүгд дэд дарга нартай ажиллаж төсвийг үргүй зарж байна. иймээс бүх дэд, орлогч гэсэн орон тоог хасах хэрэгтэй. Дороо дэд, орлогчгүй ажиллаж чадахгүй байгаа дарга, сайд, захирлуудыг бүгдийг нь сольж, чаддаг хүнийг тавих хэрэгтэй. Тэгвэл төсвөөс олон тэрбум төгрөг хэмнэгдэнэ. тэр шатахууны үнийг 60-300 төгрөгөөр буулгана гэж яриад байгаа сайддаа арга хэмжээ авах хэрэгтэй. тэр бас нэг дэд юмуу орлогчийнх нь гаргасан тоог яриад байх шиг байна. Дэлхийн зах дээл дээр баррелль нь 47 доллар гээд байхал манайх 60 төг-өөр буулгана гэж юу яриад байна вэ. Шатахуун оруулж ирэх зөвшөөрлийг л чалаатэй болгочих Харин тавих стандартаа тодорхой гаргаад энэ шаардлагыг хангасан компаниудад зөвшөөрнө гээд зарлахад манай шатахууны үнэ 50 чөлөөтэй буурна
2015-10-01