Өрнийн зурхай
2015-10-02

Хонь (3/21-4/19)

Гариг ертөнцийн таагүй байрлалаас болж биеэ авч явахдаа, ажил дээрээ хийх тооцоололд алдаа дутагдал гаргах болно. Хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлтэй холбогдсон асуудлууд, бас ажлын хамтрагчтай хийх хэрүүл маргаан нь сэтгэл санааг хямрааж, гэнэтийн уналтад ороход хүргэж мэднэ. Үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол хүч чадлаа дээд зэргээр дайчлах хэрэгтэй. Таны албан ажлын, нийгэмд эзлэх байр суурь ганхах нь дамжиггүй тул үүнийг зүрх сэтгэлдээ тэгтлээ ойрхон хүлээн авах хэрэггүй, цаг хугацааны аясаар бүх зүйл арилах болно.

 

Үхэр (4/20-5/20)

Ер нь бол таагүй өдөр. Хүнтэй танилцах боломжоос татгалз. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй бүү ханд. Ойр дотнын хүмүүстэйгээ бүү илэн далангүй бай. Магадгүй худал хуурмаг зөвлөгөө эсвэл таагүй хүн таны бодол санааг ашиглан өдөөн хатгалга хийнэ. Бусдын тухай мартаад цаг зав гаргах хэрэгтэй. Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарлаа хандуулахгүй бол дотор эрхтний өвчлөл ойрхон байгааг сануулж байна.
 

Хамтатгах (5/21-6/21)

Ачаалалтай, зөрчилдөөнтэй өдөр. Шинэ танил эсвэл нөлөө бүхий хүмүүс таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж магадгүй,гэвч ямар байх нь зөвхөн танаас шалтгаална. Хэт жижиг сажиг зүйлээр хөөцөлдөх, шийдвэргүй байдал нь аюултай. Болж буй нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх мөн шинэ албан тушаал ахих боломжууд ирнэ. Ихэнх энэ ордныхон нуугдмал амьдралын эрч хүчийг ашиглах чадвартай. Магадгүй энэ өдөр хүсэл болсон мөрөөдлөө эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаандаа биелүүлж болох юм.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Ганцаар гадуур зугаалахаас зайлсхий, аялалд явахын ч хэрэггүй. Энд тэндгүй хүмүүс хэрэлдэж марган, гар зөрүүлж харагдах нь. Тэндээс холуур яв. Гэрийн том тэжээмэл амьтантай бүү тогло. Ганцаар байх буюу ойр дотны хүмүүстэй харьцаж өнөөдрийг өнгөрөөх нь өдрийн сөрөг, таагүй хандлагыг багасгана.
 

Арслан (7/23-8/22)   

Таны амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Өнөөдөр хувийн зарим алдаагаа засах сайхан боломж гарна. Гэнэтийн мэдээ дотны хүнтэйгээ харьцах харьцаанд нөлөөлнө. Мөн таны одоогийн албаны эсвэл нийгмийн байр суурийг үндсээр нь өөрчилж болзошгүй. Зарим энэ ордныхон өнөөдөр сэтгэл санаа жоохон тайван бус байна.
 

Охин (8/23-9/22)   

Амар амгаланг мэдэрч, бодол санаагаа ариусгах, мэдээ мэдээлэл хүлээн авах өдөр. Өнөөдөр төлөвлөлт дээр сууж ажиллах нь чухал. Үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөж тодорхойлох, ажил хэргийн хамтрагчдаа итгэж болох эсэхийг зөвөөр дүгнэж цэгнэхийг од гарагс зөвлөж байна. Зүүд зөнтэй байх тул биелэхийг нь хүлээх хэрэгтэй.
 

Жинлүүр (9/23-10/22)  

Эрүүл саруул ухаанаар бодож цэгнэн хүч энергаэ хуримтлуулах өдөр. Түнш, хамтран ажиллагсдын үйл ажиллагаа илт сэргэнэ. Санхүү бизнесийн болон ажил хэргийн хүрээнд амжилт гарган ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Чөлөөт цагаа уран бүтээх ажилдаа зориулж, хүч чадлаа зөв хуваарилан ажиллаваас амжилт олж, нэр хүндийг өсгөж болох таатай үеийг боломжоороо ашиглаарай. Сэтгэл санааны тайван байдал нь гэр орны уур амьсгал, харьцаанаас бүхэлдээ шалтгаалах бололтой.

 

Хилэнц (10/23-11/21)   

Эвсэг нийтэч зантай хүмүүс ажлын шинэ түнштэй болох буюу шинэ хамтрагчтай болно. Ердийнхөөс хоёр дахин их хүч гаргаж байж, гэрээ хэлэлцээр байгуулж, холбоо харилцаагаа сэргээх төлөвтэй. Ганц бие хүмүүс шинэ шохоорхолтой учирна. Зөнтэй зүүдэлнэ. Хувцас хунараа шавар болсон гэж зүүдэлбэл муугийн ёр.
 

Нум (11/22-12/21)   

Таагүй үе. Үйл явдлын явцад нөлөөлөхгүй байхыг одод зөвлөж байна. Ихэнх таагүй зүйл өөрөө цагийн аясаар алга болно. Асуудлууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шийдэгдэж, тэгээд та урьдын алдсан амьдралын баяр баягалан, тэнцвэрийг олж чадна. Ялангуяа өдрийн хоёрдугаар хагас азтай байна. Шинэ хайр сэтгэлийн холбоотон болж чадах хүнтэй танилцана.
 

Матар (12/22-1/19)   

Хайр сэтгэлд хамгийн сайн өдөр. Жижиг сажиг асуудлуудыг анхаарч санаагаа зовоолгүй тайван байх хэрэгтэй. Бүх зүйлсээ хайр сэтгэлдээ зориулах хэрэгтэй ба та үүнд сэтгэл хангалуун байж шагнагдах болно. Хайртай хүн тань ч гэсэн таатай байж энэ бүхнийг хүртэх эрхтэйгээ мэдрэх болно. Амьдралынхаа мөч хором бүрээс таашаал авахыг хичээгээрэй.
 

Хумх (1/20-2/18)   

Эхэлсэн ажлаа амжилттай дуусгахад найз нөхөд эсвэл танил талын дэмжлэгийг авах зайлшгүй хэрэгтэй. Та өөрөө болгож мэднэ гэж санагдах боловч тусламж хүсэхээс бүү ич. Эцсийн мөчид байдал эрс өөрчлөгдөж мэдэх юм. Шийдэмгий өөдрөг байдал, тэсвэр тэвчээр нь таныг амжилтад дагуулна. Ойрын улсуудтайгаа оройг өнгөрөө. Хамтаар амрах, тоглох, найруулсан баяр нь танд итгэл байдлыг өгнө.
 

Загас (2/19-3/20)

Дотоод энергийн илүүдэл нь зөвхөн таныг тойрч байгаа хүмүүст хамаатай биш мөн таньд муугаар нөлөөлнө. Шуургыг аюулгүй урсгал руу чиглүүлэхийг оролд. Зөвхөн өөрийн тань биеэ авч байгаа байдлаас хамаарч эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанд сэтгэл хөдлөл нөлөөлнө. Эргэлзэж цаг алдсаны хэрэггүй, биеэ сул тавих хоёрдугаар зэргийн асуудалд анхаарлаа алдсаны хэрэггүй. Одоо алдсанаа ирээдүйд гүйцэх нь хэцүү байх болно.
 

Shuud.mn
Сонин хачин