Д.Алтансүх ”Ташкентын Гран при”-ээс хүрэл медаль зүүлээ
2015-10-02

Ташкетын Гран при тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх хүрэл медаль зүүлээ.

 

Тэрбээр  тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэн Узбекистан, Унгар, Словений бөхчүүдийг дараалан ялж, хагас шигшээд үлдээд Хифүми Абед хожигджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Ваза Маргвелашвилиг цэвэр ялж медалийн тавцанд зогссон байна. Ийнхүү Д.Алтансүх Гран при ангилалын тэмцээнээс тав дахь медалиа хүртэж байгаа юм.

 

Түүнтэй хамт 66 кг-ын жинд эх орноо төлөөлөн олон улсын хэмжээний мастер  Мөнхтөрийн Ганболд нар хүч үзсэн.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин