Онгоц осолдож, 11 хүн амиа алдав
2015-10-02

АНУ-ын “С-130” онгоц Афганистан улсад осолдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Ослын улмаас 11 хүн амиа алдсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав. Батлан хамгаалах яам “Ослоор багийн зургаан гишүүн болон таван зорчигч амиа алдсан. Амиа алдагсдын ихэнх нь америкчууд” гэж мэдэгджээ.

 

Осол Афганистан, Пакистан улсын хилийн ойролцоо байрлах Жалалабад нисэх буудлын ойролцоо болжээ. Онгоц осолдсон шалтгаан тодорхойгүй байгаа ч “С-130” онгоц руу хэт даврагчид гал нээсэн байх магадлалтай хэмээн армийн хурандаа Брайн Трибус мэдэгдсэн байна.

 

“НАТО”-ийн мэргэжилтнүүд ослын газар хүрэлцэн ирсэн байна. Аюулгүй байдлын үүднээс Жалалабад онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин