Жастин Каплад хулхидуулсан Монголын улстөрчид
2015-10-02

 

“Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихлээ, мөнгөний авдар маань хоосорчихлоо” гэж эрх баригчид бараг өдөр бүр шахуу ярьж байна. Яг үнэндээ Монголын мөнгөний авдарыг хэн хоосолчихов оо гэвэл гадны гэх тодотголтой шар толгойтнуудтай нийлсэн эрх мэдэл бүхий хэдхэн этгээд гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн АНУ-ын иргэн Жастин Капла гэдэг нөхөрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж түүнийг нутаг руу нь буцааж байсан. Уг нь Жастин Капла Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр уучлалд хамрагдсан байдаг юм билээ.


Уг нь түүнийг компанийнхаа санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн манай хууль хяналтынхан тогтоож шүүх рүү шилжүүлж байсан. Ингээд шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноож тэднийг буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоосон байдаг. Нөхцөл байдал бүгд нотлох баримтаар тогтоогдсон учраас Жастин Капла өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдалгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, манай Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн. За яах вэ, Ерөнхийлөгч маань уужуу сэтгэл гаргаад, улсынхаа нэр хүндийг бодоод тэр нөхрийг уучилчихсан гэж бодъё.


Тэгвэл энэ уучлалтын ард Монголын төсөвт төвлөрөх ёстой байсан 35 тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ их мөнгийг хэн, хэзээ, хэрхэн төлөх нь тодорхойгүй үлдсэн юм. Үгүй ядаж энэ мөнгөөр хөгшдийнхөө тэтгэврийг тавьж, эс бөгөөс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс боловсрол эзэмших эрхээ сугалаагаар хэмжүүлж суугаа үр хойчдоо сургууль, цэцэрлэг бариад өгчихөж ч болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга "Гадаадын иргэнд уучлал үзүүллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Та гаргасан. Нутаг руугаа буцсан. 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо үүнийг хэн төлөх вэ" хэмээн асууж байлаа.

 

Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж " 5 тэрбум төгрөгийг сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Тэр Капла нарын хүмүүс шүүхэд давж заалдаагүй. Өөрийнхөө ялыг хүлээн зөвшөөрөөд явсан. Ялтан уучлал гуйсан, би уучилсан. Түүнээс биш аж ахуйн нэгжид тавьсан өрийг уучлаагүй. Аж ахуйн нэгж нь давж заалдах шүүхэд хандсан. Шүүх тэр мөнгийг нь төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Энд ямар нэгэн хууль зөрчөөгүй. Магадгүй ойлголтын зөрчил л байгаа байх" хэмээх тайлбарыг өгч байсан. Гэтэл нидэр дээрээ энэхүү 35 тэрбум төгрөгийг төлүүлэх асуудал ямар ч шатандаа яригдахгүй хав дарагдсаар өдийг хүрлээ. Бид ч өнөөдөр эх орны минь эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна хэмээн шаналцгааж, басхүү Жастин Капла 35 тэрбум төгрөгөө төлчихдөггүй юм байх даа хэмээн яс горьдсон нохой шиг харуулдаж суугаа нь эмгэнэлтэй.

 

Тэд өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа юм чинь Монголд учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч тэднийг хохирлоо барагдуулаагүй байхад нь өршөөчихлөө гэж учир мэдэх улстөрчид ч ярьж байна. Ямартай ч Монголчууд 35 тэрбумаар хохироод үлдлээ. Дээрх хохирлыг хэн төлөх вэ. Ерөнхийлөгч үү, Америкийн тал уу? гэсэн асуулт урган гарч ирнэ.


Болсон хэрэг явдлыг цухас дурдая л даа. Ашигт малтмалын газрын дарга М.Ариунбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хийж, “Саусгоби сэндс” компанийн нэр дээр байсан бүх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс энэ хэрэг эхэлсэн. М.Ариунбаяр тусгай зөвшөөрөл цуцлах болсон шалтгаанаа тухайн үед “Саусгоби ресурс” нь хяналтынхаа хувьцааны 57.6 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар худалдах гэж байсан гэдэг мэдээлэл бидэнд ирсэн хэмээн тайлбарлаж байв. “Саусгоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын эзэн Роберт Фрийдландын эзэмшилд байдаг “Саусгоби ресурс” компанийн 100 хувь охин компани бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сар бол Роберт Фрийдланд Оюутолгойн хувьцааны хяналтын багцыг авч үлдэхийн төлөө Рио Тинтотой шүүхдэхэд тулж очоод байсан эгзэгтэй үе юм. Оюутолгойн хяналтаа хадгалахын тулд өөрөө мөнгө олж Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд үүний тулд өөрийн эзэмшилд байдаг охин компаниудынхаа заримыг зарж байсан юм.


Ингээд “Моннис” тауэрт байрлах “Саусгоби сэндс” компанийн оффисыг 2012 оны тавдугаар сарын 7-ны шөнө АТГ битүүмжилсэн байдаг. Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийхэд онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, удирдлагууд нь 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг “угаасан” байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир ийнхүү битүүмжилсэн. Компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг мөн оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас гарч явахыг хориглосноор энэхүү хэргийг албан ёсоор шалгаж эхэлсэн юм.

 

Хэргийг шалгах явцад 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгийг угаасан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгожээ. Харин их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэгт буруутай болохыг нь тогтоосноор энэхүү 35 тэрбумын асуудал үүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх хэрэгт уучлал үзүүлснээр улстөрийн нөлөө бүхий эрхмүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, татвараа нуун дарагдуулсан хүмүүс болон аж ахуй нэгжүүдэд “үнэнээ өчвөл” өршөөл үзүүлнэ хэмээн “энэрэнгүй” сэтгэл гаргах болоод буй.


Эндээс харахад, олон жил татвараа нуун дарагдуулсан баячууд эдийн засгийн гэмт хэргээс өршөөгдөж болох нөхцөл байдал үүсчихлээ гэсэн үг. Уг нь эдийн засаг нь нойл заачихаад байгаа энэ цаг үед өмнөх өр авлагаа авчихаад дараа нь эд хөрөнгөө нуусан эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн бол ядаж хэдэн цаас улсын төсөвт төвлөрөх байлаа. Тиймээс л Жастин Каплагаас хэзээ 35 тэрбум төгрөгөө салгаж авах юм бэ гэж асуугаад байгаа хэрэг.

 

Эх сурвалж:        
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene bol avilga hamgii.tom elbeg tuunii nuhud usa d hahuul a hubaasan ogtsoruul shalgah heregtei
2015-10-03
tugsu:
elbegeegiin gal hamuud..................ediin zasgiin aluurchiiin tolgoilogch TS. ELBEGDORJ
2015-10-02
Зочин:
Энэнд Элбэгдорж ямар хамаа байнаа ер нь. Ажлын хариуцлага гэж юм байхгүй болсны л тод жишээ энэ ш тээ. Хариуцсан татварын алба, аудит, уул уурхайн яам гээд газрууд нь зохих ёсны төлбөр татвараа тухай бүр нь тооцоод авч чадаагүй байж сүүлд нь баахан өр шир гэж юм гаргах ямар ч шаардлага байхгүй. Яах гэж тайлан баланс улирал бүр татварын хэлтэс авдаг юм ер нь. Татварынхан нь татвараа бүрэн авч чадаагүйгийн л хор уршиг нь ингэж гарч ирж байна. Муусайн авилгалчид.
2015-10-02
Зочин:
Ene elbegeed mongol ulsad hiij bga sain zuil yur algaa. Tsaazgui bolgoloo gesnees hoish aimshgiin yargalalt allaga nemegdsen. Sain sain uls torchdoo joohon aldaag ni tom bolgoj yal tulgaj shorond horij eruul mendgui bolgoj bn. Gadnii gar hol bolood ulsdaa mash tom hohirolamsuulagchdiig orshoono. Mongolchuuddaa orshool uzuulehgui tenegtene. Har mortei haya muutai udirdagch da yana. Dahin ene huniig songoj deesh ni gargaj bhgui shu humuusee
2015-10-02