Кейт Хадсон өөрөөсөө дүү залуутай болзов
2015-10-02

Холливуудын нэрт жүжигчин 36 настай Кейт Хадсон өөрөөсөө 13 насаар дүү дуучин Ник Жонастай болзож байхдаа сэтгүүлчидтэй таарчээ. Хос Орланда мужид байрлах паркаар үйлчлүүлсэн байна. Тэд ихэд дотно харагдаж байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.

 

Энэхүү мэдээллийн дараа дуучин залуу “94.7 Fresh FM” радиод ярилцлага өгөхдөө жүжигчин бүсгүйтэй болзож буйгаа хүлээн зөвшөөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Тиймээ, надад ахимаг насны эмэгтэйчүүд таалагддаг. Би Кейттэй болзож байгаа. Тэр надад таалагддаг. Яагаад бид болзож болохгүй гэж. Би ганц бие. Тиймээс ямар нэгэн асуудал байхгүй гэж бодож байна” гэж ярьжээ.

 

Ярилцлага олон нийтэд хүрсний дараа жүжигчин бүсгүй твиттертээ “Сайхан илчлэлт” гэж жиргэсэн байна.  Кейт Хадсон хоёр хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин