Л.Эрдэнэтуул: С.Зоригийн аллагыг илрүүлэхэд үе үеийн Засгийн газар, УИХ, эрх баригчид санаа тавих ёстой
2015-10-03

Улс төр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

 

-Ардчиллын удирдагч С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадалгүй 17 дахь намартайгаа золгож байна, манай улс.Түүнийг дурсдаг, ярьдаг  хүмүүс  ч цөөрсөн. Гэхдээ олон улс түүнийг мартаагүй, ОУПХ мэдэгдэл гаргасан байна лээ. С.Зориг агсантай ойр байсан, түүний тухай  дуугардаг цөөхөн хүний нэгийн хувьд тэр талаар  санаа бодлоо хуваалцаач?

 

-Юуны өмнө Олон улсын парламентын холбоо гэдэг ямар учиртай байгууллага болох талаар хэлэх  хэрэгтэй байх.Энэ байгууллага олон улсын парламент, түүний гишүүдийн хэмжээнд олон талт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь парламентын гишүүн хүний эрхийг хамгаалах, эрхийг нь хангаж өгөх, эрх нь зөрчигдөх юм уу ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдолд хохирлыг нөхөх, хамгаалалтдаа авах гэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаатай байгууллага. Дотроо хүний эрхийн хороотой. Тэр хороо саяын миний хэлсэн парламентын гишүүний эрхийн төлөө анхаарч ажилладаг. Тэр тусмаа парламентын гишүүн хүний амь нас хохирсон тохиолдлыг бүр ч онцгой анхааралтай авч үздэг. Энд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа харгалздаггүй юм байна лээ. Парламентын гишүүн хүн амиа алдсан тохиолдолд хэргийг заавал илрүүлж тогтоож, гэмтэн буруутанд хариуцлага хүлээлгэх хүртэл өөрсдийн хяналтад байлгадаг. Парламентын гишүүн хүний аминд хүрсэн хэрэг нь өөрөө улс төрийн сэдэл санаатай,  улстөрийн гэмт хэрэг гэж үздэг. С.Зоригийг амь насаа алдсны дараа ОУПХ-нд мэдээлэл очиж,  тэр дагуу  манай  УИХ-д хэргийг илрүүлэх Т.Эрдэнэбилэг гишүүнээр ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдаж байсан. Мөн тэр асуудлаар   ОУПХ манай улсад 2001 онд ирж ажилласан. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажил ямар шатанд явж байна, хэргийг илрүүлэхэд хэрхэн  туслах вэ гэдэг асуудлаар холбогдох хүмүүстэй санал солилцоод явсан. Түүнээс хойш УИХ-ын төвшинд захидлаар харилцах, албан бичиг явуулах хэмжээнд харилцаа байсан байх. Сая 14 жилийн дараа ОУПХ манай улсад дахин хөл тавьсан. Энэ удаагийн тайлан, ирсэн гишүүдийнх нь байр сууриас харахад С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт  хэргийг мөрөөр олон жил ажилласан юм байна. Яагаад илрэхгүй байгаад гайхаж, хэргийн илрүүлэлт бүрхэг байгаа учраас газар дээр нь ирж танилцах зорилгоор ирсэн гэж би ойлгосон. Тайландаа бичсэн гол дүгнэлт нь хэрэг илрэхгүй удааширч байгаа, тодорхойгүй байдалд санаа зовж байгаа, нөгөөтэйгүүр хэргийн илрүүлэлтийн явц олон нийтэд нээлттэй ил тод байх нь зүйтэй гэж үзсэн байна лээ.

 

-Ил тод байна гэдэгт  юуг  онцолж  байгаа юм бол?

 

-Ил тод байна гэдэг нь мөрдөн шалгах явцын мэдээллийг илчлэх бус тэр ажиллагаа тодорхой тайлбартай, тайлантай, хариуцсан байгууллага нь хариуцлагатай байхыг хэлж байгаа юм. Өнөөдөр тэр хэргийн илрүүлэлт ямар төвшинд байгаа юм бэ, өмнө  цагдаа, тагнуулын байгууллага дээр байгуулсан ажлын хэсэг одоо байгаа  юм уу, үгүй юу. Бүрхэг асуудлууд маш их байгаа. Уг нь эдгээр асуудал бүгд ил тод байх ёстой, тэгж байж мартагдахгүй, тэр хэрээр хяналт тавих боломжтой. Манайд байдал ийм байгаа учраас ОУПХ “Эргэлзээ төрж байна” гэсэн мэдэгдэл гаргасан. Үнэхээр ч тийм байгаа. ОУПХ гэдэг байгууллага 14 жилийн дараа хүрээд “Хүүе, хайя, С.Зоригийн аллагыг илрүүлэх юу болсон бэ” гэж санаа тавьж байхад өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монголын Засгийн газар, УИХ, эрх баригчид, журмын нөхөд нь өнөөг хүртэл санаа тавихгүй жилдээ ганц аравдугаар сарын 2-нд л хөшөөнд нь цэцэг өргөсөн болоод өнгөрдөг, ийм л эмгэнэлтэй, харамсалтай дүр зураг харагдаж байгаа шүү дээ, өнөөдөр. Гэтэл гадны хүмүүс, харийн хүмүүс, олон улсын байгууллага хэргийн талаар санаа зовж дуугарч байхад Монголын улстөрчдөөс, хамтран зүтгэгч, журмын нөхдөөс нь санаа тавьж ганц үг  ганхийж байгаа нь байна уу. Үнэндээ хэн ч алга. Жилдээ аравдугаар сарын 2-нд С.Оюун гишүүн хэвлэлд нэг ярилцлага өгдөг байх. Мань мэт нь алданг ононг  дуугардаг байх. Түүнээс биш бодитоор санаа тавьж, тэр хэргийг бодитоор илрүүлье гэж санаа тавьдаг хүн нэг ч харагдахгүй байна. Улс төрийн энэ эрмэлзлийн тухай  ОУПХ-ны тайланд ч гэсэн гарсан байна лээ. Улстөрийн эрмэлзэл бодитой байж хэргийн илрүүлэлтэд ахиц гарна гэсэн дүгнэлтийг тэд хийсэн байна лээ. Би түүнтэй 100 хувь санаа нийлж байна. Өнөөдөр төр, засгийн эрхэд байгаа хүмүүсийн олонх нь АН-ынхан байгаа. Өмнө нь МАН ч гэсэн засагт хамтарч оролцож байсан. Аль алинаас нь улс төрийн эрмэлзэл харагдахгүй байгаа. Энэ маш харамсалтай, эмгэнэлтэй.

 

-1998 онд тэр хэрэг гарсны дараа ажлын хэсгүүд ямар бүтэцтэй гарч байсан юм бол?

 

-Эрүүгийн хэрэг учраас Эрүүгийн цагдаа дээр ажлын хэсэг төвлөрч байсан. Улстөрийн зүтгэлтний амь нас хохирсон учраас улс төрийн сэжүүртэй байж болзошгүй гээд ТЕГ ч гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Хоорондоо уялдаатай ажиллаж байсан. Энэ ажилд нь хяналт тавихын тулд УИХ дээр ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсгийг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Төмөр-Очирын Эрдэнэбилэг ахалсан. Орчин үеийн залуус мэдэхгүй байх. 1960-аад онд Д.Төмөр-Очир гэж Монголын төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Ц.Лоохууз нартай хамт хэлмэгдэж, Дарханд нутаг заагдан тэнд амьдарч байхдаа 1985 оны аравдугаар сарын 2-нд  гэртээ бусдын гарт амь насаа алдсан. Тэр мөн л зэрлэг аллага байсан. Талийгаачийн зээ хүү АН-ын гишүүн Т.Эрдэнэбилэг тухайн үед  С.Зориг агсны амийг хөнөөсөн тэр хэргийг илрүүлэх УИХ-ын ажлын хэсгийг ахалж байлаа. Одоо бол улс төрөөс хөндийрсөн л дөө. Ямартай ч тэр үед ажлын хэсгүүд ийм байдалтай байгуулагдан ажиллаж байгаад 2000 оноос МАХН үнэмэлэхүй ялалт байгуулж, Н.Энхбаяр Ерөнхий сайд болохдоо ажлын хэсгүүдийг нэгтгэн нэг том нэгдмэл ажлын хэсэг байгуулах санаачилга гарсан. Тэр дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдан дөрвөн  жил ажилласан. Харин 2004 онд  холимог  засгийн газар тогтох үед ажлын хэсгүүд юу болж байгаа нь тодорхойгүй болсон. Ингээд 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараа ажлын хэсгийг татан буулгах алхмууд хүчтэй явж эхэлсэн. Миний мэдэхийн тэр үеэр тагнуул, цагдаагийн нэгдсэн ажлын хэсгийг салгаж, 2012 оны сонгуулиас хойш бүр юу ч биш болж, Д.Дорлигжавыг ерөнхий прокурор болсноос хойш С.Зоригийн аллагын хэргийг хаах хэрэгтэй гэхчлэн хачин  мэдээллүүд дуулдаж эхэлсэн.  Одоо ажлын хэсгүүд ямархуу байгаа, хаана төвлөрч байгаа нь тодорхой биш байгаа. Гэтэл үүний ард өнөөдрийг хүртэл хариулт нэхсэн, шаардсан зүйлүүд байгаад байна.

 

-Тухайлбал?

 

-17 жил гэдэг урт хугацаа шүү дээ, яаж ч бодсон. Энэ хооронд хэргийн халуун мөрөөр орсон, хэргийн газарт очиж байсан хүмүүс, анх дуудлагаар очиж байсан эмч нарын бүрэлдэхүүн, анх шүүх эмнэлгээр задланд орсон эмч нар, шинжээчид, хэрэг бүртгэгч гээд  миний мэдэхийн маш олон хүн нас барсан байдаг юм билээ. Тэгэхээр хэргийн илрэлт улам л бүдгэрээд байна гэсэн үг. Тэр байтугай өнөөдөр хамгийн анх хэргийн газар дээрээс авсан баримт, мэдүүлгүүд тэр чигээрээ, үнэн зөвөөр хадгалагдаж үлсдэн үү гэдэг ч эргэлзээтэй. Яагаад ил тод байдал гэдэг асуудлыг ОУПХ хэлээд байна вэ гэдэг тэр л үүднээс тавигдаж буй нэг ёсны шаардлага юм. Тухайлбал, өнөөдөр хэргийн газраас авсан үс, хурууны хээ, цусны толбо гээд нэг зүйл гаргаад ирлээ  гэхэд  тэр нь 1998 онд авсан баримт мөн үү гэдэг баталгаа байхгүй болчихож байна. С.Зориг агсан амиа алдсан тэр  аллагын эзэн хэн бэ гэдгийг тогтоохоос илүүтэй хэргийн ул мөр баларсан уу, үгүй юу. Хэргийг ямар нэгэн байдлаар 17 жилийн турш хэн нэгэн эрх мэдэлтэн замаас нь саармагжуулах гэж, саад тотгор тавитх гэж, бүдгэрүүлэх гэж оролдсон уу, үгүй юу, хавтаст хэрэг доторх баримтууд үнэн зөвөөр хадгалагдсан уу үгүй юу гээд олон асуулт бий. Дам сонсоход хэргийн чухал материалууд устсан гэдэг мэдээллүүд дуулдаж байсан. Энэ асуудлаар Засгийн эрхийг баригчид хэлэх ёстой.

 

-Бас  зүгээр нэг хэрэг биш, Монгол Улсын сайд, тэр тусмаа өнөө маргаашгүй Ерөнхий сайд болж болзошгүй байсан хүн шүү дээ, тухайн үед. Тийм ээ?

 

-Тийм хүний  амь насыг бүрэлгэсэн гэдэг утгаар үе үеийн Засгийн газар, эрх баригчид хэргийн илрүүлэлтийн явцад бүр онцгой анхаарах ёстой. Нийгэмд эргэлзээ төрүүлэхгүйгээр мөрдөн байцаах ажиллагааг явуулах нь маш чухал.

 

-Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Түүний тухай дуугардаг хүн цөөрсөн. Гэтэл түүний нөхөд төр, засгийн эрхэнд ажиллаж байгаа шүү дээ?

 

-Энэ л эмгэнэлтэй байна. Нөхөд нь дуугүй сууж байхад ОУПХ гэдэг олон улсын байгууллага ирээд эрэл сурал болж байна шүү дээ, Монголд. Би түүний тухай алданг ононг дуугардагийн хувьд энэ байдлаас ичсэн. Өдөр болгон ярихгүй ч гэлээ би цэл залуухан 36 настай С.Зориг амь насаа алдсан тэр хэрэг 17 жил болоход илрээгүй байгааг  ямагт санаж явдаг. Тиймээс энэ талаар надтай уулзах, мөн тэр асуудлаар ямар нэгэн шинэ сэжүүр гарах бүр араас нь хөөцөлдөж явдаг. Учрыг нь гаргах сан гэж хүсдэг. Гэхдээ хувийн журмаар шүү дээ. Жишээ нь саяхан нэг зүйлийг олж мэдсэн. Хэрэг гардаг 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр орой түргэн, цагдаа руу ярихаас өмнө үл мэдэгдэх нэг нөхөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах албан газар руу С.Зориг алагдчихлаа гэж утсаар ярьсан байдаг. Тэрийг олж тогтоож мөрөөр нь ажиллаж байсан хүмүүс мөн тухайн үедээ цагдаагаас халагдаж байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах явцад олон дахин ажлын хэсэг, мөрдөн байцаагч нар солигдсон зэрэг бантан болсон. Түүний гай хэрэг илрэхгүй байгаад байна. уг нь хэргийн сэжүүргийг бүгд гаргачихсан юм билээ. Би тагнуул, цагдаад ажиллаж байгаад ажиллахаа больсон олон хүнтэй уулзаж, ярьж үзсэн. Бүх мэдээллийг төвлөрүүлэх нэгдсэн газар байдаггүй. Төвлөрүүлье гэтэл тэр газар нь нөгөө мэдээллээ яаж ашиглах гэж байгаа нь тодорхойгүй. Гэхдээ миний олж харж байгаагаар үндсэн таамагт хэн алчихав, юу болчихов гэдэг бүдүүн баараг ч болутгай зураг Монголын тусгай албад дээр байдаг. Ер нь бол тэнд ажилладаг хүмүүс, хэрэгтэй ойр ажиллаж байсан хүмүүсийн хүрээнд байгаа юм байна лээ шүү.

 

-Яагаад гаргаж ирдэггүй юм бол...?

 

-Тэр харин тусдаа асуудал байх. Хэн нэгний, хэсэг хүний улс төрийн эрх ашиг хөндөгдөх гээд байдаг. Тодорхой нэрс дурдагдах гээд байдаг. Би түрүүнд улс мөр, баримтад хайнга хандсан гэж хэлсэн дээ. Наанадаж тийм хариуцлагагүй үйлдлүүд гарсан байдаг. Өнөөдөр 1998 онтой харьцуулахад шинжлэх ухаан хөгжсөн шүү дээ. Америкт гэхэд цоо шинэ технологи гарчихаад байна шүү дээ. Хэн нэгний ДНК-аар  шинж төрхийг тодорхойлох бус шууд жишиг зургийг нь гаргаад ирж болдог болчихсон. Тийм лаборатори АНУ-аар нэг байна. Гүүглээр ороод үзэхэд захын лобраторийн мэдээллүүд дүүрэн байна. Хүний зүс царай, дүр төрхийг гаргаад ирдэг болтол техник, технологи хөгжсөн байхад манайхан болохоор С.Зориг агсны гэрээс авсан чухал эд мөрийн баримтуудад хайнга хандсан байдаг. Хэдэн үс олдсон гэдэг, тэр нь ямар нөхцөлд хаана хадгалагдаж байгаа нь бүү мэд. Магадгүй солигдсон ч байж мэдэхээр. Бас тэр Э.Бат-Үүлийн малгай байна. Нөгөөх  нь “Минийх байна аа” гээд буцаагаад авчихсан. Хэргийн материал бүрдүүлсэн хүмүүс ч хэрэгт авагдсан материал дотроос тэр малгайг аваад буцаагаад өгч л байдаг. Уг нь тухайн үедээ хариуцлагатай хандаж, эд мөрийн баримтад хянуур байсан бол яах ч билээ. Бас ОУПХ-нд хандаад орчин үеийн техник, технологиор шинжилгээ явуулъя гэсэн бол хэргийн эзнийг олох, танихад ахиц гарах байсан ч юм бил үү. Гэтэл 17 жилийн турш энэ  хэргийн илрүүлэлтийг саармагжуулж, ямар нэгэн байдлаар төөрөгдүүлсэн гол эзэд төрд байна.

 

-Хэн?

 

-Шуудхан хэлэхэд, 70 хувь нь АН-д, үлдсэн хувь нь МАН-д байгаа. Тиймээс улстөрийн дээд тогоонд чанагдаж буй хүмүүсийн С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх хүсэл сонирхол буурсан. Зүгээр мөрдөн шалгах явцад гэхэд л өөрсдийнх  нь  маш олон “но” илрэх учраас тэр. Тэгэхээр тэдэнд  хэргийг илрүүлэх сонирхол байхгүй. Санжийн Баярт ч байхгүй.

 

-Яагаад Санжийн Баяр гэж?

 

-Түүнд маш олон нарийн ширийн мэдээллүүд байгаа. Тэрийгээ  ч мэдэж байгаа. Энэ хэрэг яагаад ийм болчихов гэдгийг ч мэдэж байгаа. Гэтэл энэ дээр тэр хүмүүс өнөөг хүртэл дуугархгүй байгаа нь  харамсалтай бөгөөд сэжигтэй үйл явдал.

 

-Цаашид итгэл байна уу?

 

-Ямартай ч бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна. Ардчилсан намд С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх, зөв голдрилд оруулахгүй байх сонирхол мэдээж Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй оройных нь фракциудад байгаа. Сүүлийн үед буюу 1998 оноос хойш АН-д орж ирсэн шинэ  хүмүүс өөр байж магадгүй. Гэхдээ л С.Зоригийн аллагын хэргийг нохойн замаар оруулах улс төрийн  сонирхол бараг бүгдэд нь бий болчихсон. Төрсөн дүү С.Оюунд нь хүртэл байгаа шүү дээ. Тэр хүн энэ бүх асуудлыг  бас дээд зэргээр мэдэж  байгаа. Яагаад гэвэл, ОУПХ төрсөн дүү нь гэдэг утгаар хамгийн түрүүнд С.Оюун гишүүнтэй л харилцдаг. Яагаад ач холбогдол өгч анхаарал тавьдаггүй юм бэ гэхээр бас л гайхмаар асуудал л даа. Яахав, тэгээд хүн чанарын асуудал юм байлгүй. Гэхдээ эцэст нь хэлэхэд,  би өнөөдөр ч гэсэн итгэлтэй байгаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх бүрэн боломж, техникийн бөгөөд шинжлэх ухааны бүх боломж бий. хэргийг илрүүлэх улс төрийн эрмэлзэл, хүсэл зориг харамсалтай нь энэ улс төрийн хүчнүүдэд алга. Ялангуяа, АН, МАН, тэр тусмаа ИЗНН-д. Мөн хэргийг илрүүлээгүйн хор уршиг ч  олон хэлбэрээр илэрч байгаа.

 

-Жишээлбэл?

 

-С.Зориг гэж Монголоо гэсэн сэтгэлтэй сайхан залуу амь насаараа хохирсон. Энэ хугацаанд Монголын улс төрд ямар жишиг тогтов гэдгийг эргээд  харъя л даа. Амь насаар нь хохироож болж байгаа юм чинь бусад нь юу ч биш гэсэн байдал бий болсон.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр нүүрлээд байгаа  улс төрийн хэлмэгдэл. Чухамдаа үүний үүд хаалга тэртээ 1998 оны аравдугаар сарын 2-нд  нээгдсэн, ардчилсан нийгэмд. Ерөнхий сайд болох гэж байсан зарим хүнийг гэрт нь дайрч ороод арван хэдэн  удаа хутгалчихаж  болдог юм байна. Ерөнхийлөгч байсан зарим хүний гэрт дайрч ороод хөлийг нь гозолзуулаад шорон руу аваад явж болдог юм байна. гэр хорооллын зүдэрсэн нөхдүүдэд арай хямд үнээр нүүрс хүргэж өгсний төлөө заримыг нь бас шоронд илгээчихдэг юм байна. Ийм л заваан жишиг тогтож байна. Энэ ардчиллын хэм хэмжээ яав ч биш. Үүнийг бид бодолцох ёстой. Өнөөдөр С.Зориг гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй, ач гавьяаг нь ойлгодоггүй бүхэл бүтэн шинэ үе гараад ирчихсэн байна. Залуучууд мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямагт бид улс орныхоо түүхийг сайнтай муутай нь мэдэж байх ёстой. Сургамж авч байх ёстой. Энэ үүднээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоотол ямар ч засаг гарсан тайвширч болохгүй байгаа юм. Хортой үр дагавар нь  тийм аюултай байхад тайвширч болохгүй. Хэн нэгнийг ил тодоор алж болдог юм байна, хэн нэгнийг далдуур хэлмэгдүүлж, янз бүрээр оролдож, шорон оронд хийж, ямар нэгэн байдлаар улс орны амьдралын тогооноос хасч болдог гэсэн буруу жишиг тогтож байна шүү дээ. Ийм хар түүх 1998 оны аравдугаар сарын 2-ны оройны тэр аймшигт аллагаар гарцаагүй эхэлсэн. Үүнийг бид баттай ойлгох ёстой.

 

-Уг нь гэрчтэй хэрэг илэрдэг гэлцдэг юм билээ, хууль хяналтынхан?     

 

-Гэрчийг дуугарч чадахгүй болгох эрх мэдэл бүхий хүн хэн байна вэ гэдэг асуулт гарна. Дээр нь анхнаас нь хэргийг төөрүүлэхээр нөхцөл бүрдүүлсэн юм биш үү гэдэг байдал харагдаад байдаг шүү дээ, үйл явцаас. Би хуульч, мөрдөгч биш. Гэхдээ энэ тогооны хүмүүстэй уулзаж, ярилцаж явсан, сонсч дуулсан зүйл их шүү. Тэгэхээр “сайн дурын уран сайханч” гэдэг шиг хэмжээнд юм мэднэ. Үнэнийг тогтоодог орчин үеийн техник, технологи, жишээ нь  тухайн хүний худал ярьж байна уу, үнэн ярьж байна уу гэдгийг хүртэл тогтоодог машин бий болсон үе цаг шүү өнөөдөр. Тэрийг хэрэглэх боломж бий. Тэр машин Монголд бий шүү дээ. Тэртээ арван хэдэн жилийн өмнө хөөцөлдөж байгаад оруулаад ирсэн. Хамгийн гол нь хэрэглэх эрх зүйн орчин алга гэдэг юм билээ. Яагаад тэр нөхцлийг нь бүрдүүлж өгдөггүйг гайхдаг. Олон Их хурал дамжихад байдал ийм байгаа. Би олон ч сонгуулийн өмнө тухайн намуудын лидерүүдтэй уулзаж, ярьж үзсэн дээ. Хуулийг нь гаргаач, эрхзүйн орчныг бүрдүүлээч гэж. Хувийн мөрдөгчтэй болох, полиграф буюу хүний ярьж байгааг худал, үнэн болохыг тогтоогч машиныг ашиглах тухай хуультай болмоор байгаа юм. Үүнийг хийгээд өгөөч, энэ тохиолдолд ахиц гарч магадгүй гэж үзэж байгаа юм. Бас нэг сонин зүйлийг хэлэхэд, алуурчин хэргийн газар руу эргэж очдог гэж нэг үг байдаг. Детектив зохиолд ч энэ тухай олонтаа гардаг. Тэр үүднээс харж байхад нэг хүний орхисон малгайны асуудал бас их эргэлзээ төрүүлдэг юм шүү.

 

Эх сурвалж: www.zms.mn

 

Ч.Зотол

Shuud.mn
Сонин хачин
444:
Orosiin zon bilgiin tulaan-d xandaachee shudarga emegtei minl
2015-10-05
зочин:
Эрдэнэтуул шударга мундаг эмэгтэй шуу. Шударга болохоор нь унэнд дургуй хумуус элдвээр хэлэх Юм даа
2015-10-05
Зочин:
BAT-UUL BOL NAIDVARTAI YAHAARAA TERNII MALGAI ZORIGIIN GERT YAVJ BAIDAG YUM
2015-10-04
sss:
одоо үед бол сүхбаатарын талбай дээр, олны дунд, бүгд харж байхад алсан байсан ч олдохгүй.
2015-10-04
yagaad:
yagaad odoo boltol oldohgui bgaan be,hetsee hen yaj bayjaad udii hursen ter humuus medej bgaa shdee,yadaad bh yu bndaa enend chini.
2015-10-04
зочин:
мөн ч хайран хүн шүү,энэ эмэгтэйгээс өөр талийгаачийн талаар дурсах хүн байхгүй юм даа, энгийн бөгөөд эх оронч, боловсрол хүмүүжил сайтай сувдаг сэтгэлгүй энэ хүн тухайн үед ерөнхий сайд болсон бол өнөөдөр шиг Эх орон авлигалын орон болчихгүй илүү л хөгжих байсан даа. Ямар ч улс орны хөгжил дэвшил хэн удирдахаас шууд хамаарна.
2015-10-04
Zochin:
Alban tushaal mongonii toloo ahigaa alsan uul, elbegee hoertoi huibaldaad hergiig ilruulehgui ingej ybaadaa ard tumneesee ichdeggui ym baihdaa. Odoo ingej ard tumneer toglohoo Oyun bolimoor ym. Ilruulii gebel barag l il bolchihson hereg shuu dee.
2015-10-04
Baagii:
Ene emegteim uu eregteim uu? Oilgomjguu zurag tavihiin
2015-10-04
zochin:
Ter malgaind l gol uchir bna,herev ene oor hunii malgai baisan bol ali hezee ilerchihsen baigaa,burhan tenger buhniig harj tsag ni bolohoor but nirgenee!!!
2015-10-04
yy:
Ebe vvl
2015-10-03
zochin:
Neg ih medemhii ulsuud aluurchin medej bgaa yum bol helcheech.
2015-10-03
Зочин:
АЛУУРЧИНГ БҮГД МЭДЭЭД БАЙГАА ГАНЦХАН БАРИХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА ЗОРИГИЙН АХ НЬ ХҮРТЭЛ ТЭР ИХ ЗОВЖ БАЙГАА ГЭЭД МЭДЭЭД БАЙГАА ЮМ ШИГ ТВ ЭЭР ЯРИАД БАЙСАН ШДЭЭ
2015-10-03
z:
eba uul 2yum bish uu. Ene yarianaas harhad
2015-10-03
Зочин:
ЭНЭ ХҮНИЙ ЯРЬЖ БАЙГААГААР БАТ ҮҮЛ ЭЛБЭГДОРЖ ХОЁГ АЛЛАГТ ОГТ ХАМААГҮЙ ЮМ БАЙНА ХАРИН МАХН ДАЛАН ХУВИЙН МАГАДЛАЛТАЙ ЮМ БАЙНА ӨӨРӨӨ АЛУУРЧТЫГ МЭДДЭГ БӨГӨӨДНЭРИЙГ ХЭЛЭХЭЭС ҮХТЛЭЭ АЙГААД АЛААГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГӨРДӨЖ АМЬД ЯВДАГ БОЛОЛТОЙ
2015-10-03
BAT-UULIIG SHUU:
BAT-UUL BOL NAIDVARTAI ALUURCHNII TOOND ORNO BAT-UULIIG SAIN TAMLAH HEREGTEI ESVEL OROSIIN ZON BILIGCHDEER UZUULEHED L MANAI HEDEN AVILGACHID MELIIGEED GARAAD IRNE
2015-10-03
zochin:
ene erdenetuul arxichin hog shaar bas xaanaas garaad irvee.
2015-10-03
Зочин:
энэ мэдка байгаа юм уу
2015-10-03
Баагийнаа:
Оросын зөн билгийн тулааныханаар илрүүлий
2015-10-03
Зочин:
BATUUL ELBEGDORJ HOER ZAHIALGA OGSON ALUULSAN AN NAMIIN NILEED HEDEN DEEGUUR TUSHAALIIN HUMUUSIIN HUREEND UILDEGDSEN HEREG
2015-10-03
Irgen:
Zahialga ugsun hun ni ard tumneesee uuchlalt huseed orshool guigaad nasni etsest utuj uheh huvi tavilangaas avragdaj magadgui.
2015-10-03
Irgen:
Zahialga ugsun hun ni ard tumneesee uuchlalt huseed orshool guigaad nasni etsest utuj uheh huvi tavilangaas avragdaj magadgui.
2015-10-03
Sss:
Hen alsan n ch oilgomjtoi hen darj baigaa n ch oilgomjtoi
2015-10-03