Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг
2015-10-03

Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул эхний өдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчөө сонгож, батламжиллаа. Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Болдбаатарын Гүнбилэг олонхийн саналыг авч сонгогдсон. Ийнхүү тэрбээр Монголын хуульчдын холбоог хоёр жил удирдана.

 

Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөж, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

 

Мөн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсэд сурсан байна.

 

2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, зочин эрдэмтнээр ажиллажээ.

 

2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013 оноос Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж буй манай залуу эрдэмтдийн нэг.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Hyyhed:
etseg n tsetserleg ...shudraga bj chadah uu?
2015-10-04
Үнэн:
Өөр царай зүстэй хүн олдсонгүй юу. Эцэг нь академич болохоор чөтгөр ч байсан болно гэж бодоод байгаа юм уу. Монголчууд эцэг эхээс нь үе удамшуулан албан тушаалд дэвшүүлдэгээ болих хэрэгтэй. Нүүдэлчдийн хоцрогдсон уламжлал. Бат Үүл хүү Чулуудайгаа мундаг л гэнэ. Н.Энхбаяр хүү Батшугарыгаа боловсролтой учраас сайд байх тавилантай л гэнэ. Алтанхуяг охин Саранзаяагаа даргын нягууртай гэнэ. Ардын чадалтай хүүхдэд яахаараа албан тушаал хаших зай олддоггүй юм.
2015-10-04
zochin:
Bayarsaihan ni uluu turshlgtai hun bsiin, Munhbat arai bishee kkk,
2015-10-04
bold:
munhbat yaj neree devshuulj chadaj bnaa yvahgui shuu dee
2015-10-04
zochin:
Tom erdemtenii huu gehed oligtoi syrgyyli nom hiigeegui um bna daa.Chamlalttai l bna.nemj syraasai gej naidiya.
2015-10-03
jj:
Б. Бөмбөлөг
2015-10-03
Зочин:
Оюутнуудад олигтой юм заахгүй байж дүн тавих болохоороо хэмх дардаг гар даа. Сонин баагий.
2015-10-03
jjjjj:
oorsdiinh n tsaraig neg harchih yumsan haanaas n ch harsan adilhan hujaa tsaraitai l hvmvvs shvv deebid chin kk
2015-10-03
zochin:
hujaa hun b na
2015-10-03
zochin:
hujaa hun b na
2015-10-03