Манай тамирчид ДАШТ-ийг зорилоо
2015-10-03

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах манай дөрвөн боксчин өчигдөр Катар улсыг зорьсон. Хуваарийн дагуу энэ сарын 5-12-ны өдрүүдэд Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Дэлхийн боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоодугаар байрт бичигдсэн тамирчин ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

 

Монголын Улсыг төлөөлөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ,  56-д Э.Идэрхүү,  60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д  Б.Түвшинбат нар дэлхийн аваргын, Рио-2016 олимпийн эрхийн төлөө тулалдахаар эх орноосоо мордлоо.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
asaa:
Munh-Erdenegui ta nar medali avch chadah uu, Serdamba aa, batsaana aa
2015-10-04
tPtriot:
arai dendenee...ene kazax teneguud aziin boksiig udirdax gj busdiigaa jinxene booj bnaa...
2015-10-03
mongol:
amjilt husei zaluusaa medal bolon olimpiin erh avaarai
2015-10-03