Үер бууж, 17 хүний аминд хүрчээ
2015-10-05

Францын зүүн мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас үер буужээ. Тус улсын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Үерийн улмаас 17 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж, дөрвөн хүн сураггүй алга болсон” гэв.

 

Ерөнхийлөгч Франсуа Олланд твиттер хуудсынхаа тусламжтай амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр амиа алдагсдад эмгэнэл илэрхийлье” гэж жиргэжээ.

 

Үерийн улмаас Антиб хотын цахилгаан тасарч, усгүй болсноос гадна гурван асрамжийн газар усанд автжээ. Аврагчид 500 гаруй ахмадыг нүүлгэн шилжүүлсэн аж. Мөн өчигдөр Канн хотын захирагч орон даяар онцгой байдал зарлаж, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Канн хотын гудамж, талбай бүхэлдээ усанд автжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин