”Алдар”-ын жүдочид мөнгөн медаль хүртлээ
2015-10-05

БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгддэг Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт "Нөхөрлөл, эв нэгдэл" уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийсэн билээ.

 

Тэмцээн эхэлсний маргааш буюу өнгөрсөн бямба гаригт манай Зэвсэгт хүчний "Алдар" спортын эрэгтэй жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр 10 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн Дэлхийн цэргийн олимпоос Монголын тамирчид анхны медалиа зүүлээ.  

 

Тэмцээний үеэр  Дэлхийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын баг тамирчдын багийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Жудо бөхийн багийн ахлагч Б.Ганбаатар нарийг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах олон улсын тэмцээн уралдааныг өөрийн орондоо зохион байгуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.

 

Манай тамирчид  спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд  байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр оролцоно.

 

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин