Орлогоо нэмэх хэрэгтэй
2015-10-05

Бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орон нутагт томилолттой яваа бол гишүүн Х.Болорчулуун өвчтэй байгаа юм байна. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Ирэх долоо хоногуудад төсвийн төсөл, төсөөллийг хэлэлцэнэ. Төсвийн  төсөлд цалин нэмэхгүй байх асуудлыг ярьж байна. Энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээрт орохгүйгээр цалин нэмэхгүй гэдэг асуудлыг гурван тал шийдэж байгаа нь буруу. Энэ улс төрийн шийдэл байж болох юм. Үүнийг гурван талт хэлэлцээрт орсны үндсэн дээр шийдэх ёстой. Эдийн засаг хүнд үед цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа.

 

Харин энэ оны төсөв 600 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Монгол Улсад орох ёстой орлогыг авч чадахгүй байна. Олигархиудад ээлтэй 3 жилийн бодлого явж ирлээ. Уул уурхайн компани, архи тамхины Онцгой албан татварыг бууруулсан. Үүний гор өнөөдөр гарч ирж байна.

 

Бие даагчдын зөвлөл 17 дэд сайдыг танаач гэсэн бодлого барьж байсан. Харин өнөөдөр энэ бодлого хэрэгжих гэж байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар тооцохгүй байна. “Оюутолгой”-гоос  таван хувийн роялти авдаг, 3 хувийг нь буцаагаад зарлага гээд өгчихдөг. Орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хямрал болох тусам эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой  гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Дэд сайдуудыг танаснаар хичнээн төгрөг хэмнэхээр байсан бэ?

 

-17 дэд сайд гэдэг бол улс төрийн бялуу. Тухайн үеийн миний судалгаагаар 672 сая төгрөгийг 17 дэд сайдыг танаснаар хэмнэх байсан. Үүнд дайвар  зардал болон томилолтын зардлыг оруулж тооцоогүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bayaraa:
Монголын дайсан юмуу тагнуул юмуу, энэ хүн. Энэнээс яаж нэг сална аа
2015-10-05
Зочин:
Чам шиг хэрэггүй хүн энэ Монгол улсад алга. Эргүү малаа чи өвөл Гацууртыг аваад идлээ таминээ гэж орилсоор байгаад зогсоосон. Одоо чи хар даа. Гачууртад 500 нинжа оччихсон байгалыг яаж сүйдэлдэгийг харуулж байна. Нинжа нар татвар төлөхгүй. Нинжа нар хариуцлага хүлээхгүй. Чиний наад улс төрийн шоу улс орныг тараагаад дууслаа. Одоо зүгээр боль за.
2015-10-05
Зочин:
Орилсоор хөрөнгө оруулагчдыг үргээхэд хувь нэмэр оруулсан л хүн дээ.
2015-10-05
zochin:
Ganbaataraa ochij noen uulaa mana
2015-10-05