Иргэдийн газар хөдлөлтийн талаарх мэдлэг сайжирсан
2015-10-05

Налайх дүүрэгт өнгөрөгч бямба гаригт газар хөдөлж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн. Харин нийслэлийн зарим иргэн газар хөдлөлт гэдгийг мэдсэн ч, нэг хэсэг нь юу болсныг ойлголгүй өнгөрсөн гэх мэдээлэл цахим ертөнцөд таржээ. Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэнтэй ярилцлаа.

 

 

 

-“Гүнжийн сүм”-д 3.5, 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хэдэн магнитудаас хүчтэй тохиолдолд аюултай зэрэглэл болох вэ?

 

-Газар хөдлөлт, хөрсний чичирхийлэлт, гулгалт зэрэг нь дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр болж байдаг зүйл. 3.9-өөс дээш магнитудын хүчтэй бол аюултай зэрэглэл рүү орно. Барилга, байшин нурах, газар хагарах зэрэг тохиолдол гардаг. Бямба гаригт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэж улсууд ярьж байна. Чухам нарийн мэдээлэл ОБЕГ-т нэгтгэгдэж байгаа. Газар хөдлөлт олон жилийн давтамж болон тухайн орон нутгийн байршлаас нэлээн хамраадаг.

 

-Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг биз дээ?

 

-Монгол Улс тэр тусмаа нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Баруун талдаа Эмээлт, зүүн талдаа БЗД-ийн 20 дугаар хороо Гачуурт, Гүнжийн хоолойн хагарал гэж бий. Мөн нийслэлийн баруун талд хамгийн ойрхон буюу аюул учруулах эрсдэлтэй хагарал бол Хустайн нурууны хагарал байна.  Эдгээр хагарал идэвхжих, цаашлаад газар хөдлөлтийн идэвхжил, давтамжууд ойртох иймэрхүү тохиолдлууд болохгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй.

 

-Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр хэрхэн ажиллаж байна.

 

-ОБЕГ, НОБГ харьяа дүүргийн онцгой байдлын хэлтсүүд жил бүрийн нэгдүгээр улирлын гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг ажиллуулж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дадлага сургуулийг хийдэг. Мөн 10 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн гамшгийн эрдслээс хамгаалах өдөр болдог. Энүүгээр бас иргэдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг мэдээллийг өгч, дадлага сургуулилт хийдэг.

 

-Бурхны авралаар бид энэ гамшигтай нүүр тулаагүй явна. Гэхдээ хэрэв гэж эрсдлийг тооцоолж, урьдчилан сэргийлж, ялангуяа онцгой байдлын байгууллага бэлэн байдалд байдаг байх.

 

-Тиймээ. ОБЕГ, НОБГ, “Дэлхийн зөн” ОУБ, Улаан загалмайн нийгэмлэг зэрэгтэй хамтраад удаа дараагийн сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхэд болон оюутан, сурагчид, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагад явуулдаг. 2008, 2009 оны үеийнхийг бодоход иргэдийн газар хөдлөлтийн гамшгийн талаарх мэдлэг дээшилсэн. Манай хувьд газар хөдлөлтийн гамшгийг эрт мэдээлэх, шинжлэх ухааны ямарваа нэгэн бүтээл, сүүлийн үеийн зүйл хараахан гарч амжаагүй байна. Техник технологи хөгжсөн Япон улсад гэхэд газар хөдлөлтийн гамшгийг хамгийн эртдээ 30 секундын өмнө мэдээлэх боломжтой гэж тогтоогоод байгааг Жайка төслийн багийн япон эрдэмтэд ярьдаг. НОБГ, Жайка төслийн багтай хамтраад Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдлийг дүгнэх , тооцох, хэрхэн хамгаалах талаар томоохон төслийг 2013 онд төсөл хэрэгжүүлсэн.  Үүний дагуу дадлага, сургууль бусад зүйлийг хийж явдаг.

 

Налайх хотын зургаадугаар хорооны нутаг дэвсгэр “Гүнжийн сүм” /Улаанбаатараас зүүн хойш 70 км-ийн зайд/ гэдэг газар энэ сарын 3 буюу өнгөрөгч бямба гаригийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээлсэн.

 

Газар хөдлөлтийн үед хэрхэх вэ?

 

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gazar xodloltiin talaar setguulch ni ene noxroos iluu um meddeg met yariltslaga boljee xoorxii
2015-10-05
уншигч:
Иргэдийн газар хөдлөлт ингэж бичиж байгаа сэтгүүлч ямар боловсролтой байх уу
2015-10-05