Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ
2015-10-05

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” захын нэгэн банкны салбарт хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгалт хийхэд 35 настай, эмэгтэй А-ийн орлого тушаасан мөнгөнөөс нэг ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрсэн байжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин