“Цөмөөхэй” балет
2015-10-05

“Монголын балетын хөгжил сан” НЗДТГазартай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжиг 2015 оны 12-р сарын 12 -27 ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдоно.

 

“Цөмөөхэй” балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, мөн хүүхэд залуусын сонгодог урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагийн сайхныг мэдэрч, өөрийгөө нээх боломж олгох зорилготой юм.

 

“Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад  урьж байна 

 

“Цөмөөхэй” балет тоглолтонд оролцох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, бүжиглэх жүжиглэх хүсэл эрмэлзэлтэй, 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

 

 

Бүртгэл: 2015 оны 10-р сарын 15-31-ний өдрүүдэд болно. /Бүртгэлийн хуудсыг ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд авчирна./

 

Шалгаруулалт: 2015 оны 11 дүгээр сарын 1-5 ны өдрүүдэд “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд болно.

 

Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

 

  1. МБХСангийн байр болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудас  
  2. УДБЭТеатрын веб хуудас / opera-ballet.mn /  болон билетийн касс

 

“Монголын балетын хөгжил сан”-гийн хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойно “Нарлаг өргөө” төвийн 5 давхарт, Утас: 99047043

Shuud.mn
Сонин хачин