Согтуу жолооч 4 сартай хүүхдийг гэмтээжээ
2015-10-06

Хан-Уул дүүргийн нутаг Шувуун фабрикийн зам, Шувуун фабрикийн 4 дүгээр хэсгийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь хүүхдийн тэргэнд сууж явсан 4 сартай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн байна.

 

Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээрвийн осол гаргажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д нийт 396 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 310 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

 

Мөн цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж, ажилласан байна.

 

Б.Хүлэг

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наад алуурчидаа өршөөгөөд бай өршөөгөөд бай. АН ын тэнэгүүдээ
2015-10-06