Э.Идэрхүү өнөөдөр тулалдана
2015-10-06

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катарын Доха хотноо эхэлж байна. Тив, тивийн аваргаас эхний долоон байрт шалгарсан 74 орны 260 боксчин дэлхийн аваргын төлөө, Рио-2016 олимпийн эрхээ өвөртлөхийн тулд тулалдана. 

 

Монгол Улсын дөрвөн боксчин энэ тэмцээнд тулалдана. 49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөжээ. Дараагийн даваанд Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай нь энэ сарын 8-нд тулалдах юм байна.

 

56 кг-д ОУХМ Э.Идэрхүү эхний даваанд Венесуэлийн Диас Азокар Хосетай өнөөдөр тулалдана. Харин 60 кг-д ОУХМ Д.Отгондалай эхний даваанд гоц мөргөсөн байна. Тэрбээр Дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгөн медальт Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь дараагийн даваанд учраа таарна.

 

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд Чехийн Зденек Чладектай учраа таарчээ. Тэд маргааш тулалдана.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин