Богд уулыг маргааш тахина
2015-10-06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан.

 

Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр буюу маргааш үйлдэнэ. 

 

Тахилга маргааш 10:00 цагт Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам - Цэцээ гүн, Манзушир хийд - Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж гарна. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглодог аж. 

Shuud.mn
Сонин хачин
шоучид:
шоудах чинь хэзээ дуусах юм бол доо алтгийг их олноор гаргаж ирэх юм аа
2015-10-06
Зочин:
TOR ZASGAARAA TAHIJ DEEDLENE GESEN GAZARAA YADAJ OLIGTOIHON YANZLAAD HUNII NUDEND AYTAIHAN HARAGDHAAR BOLGOCHHOOCH ARAI DENDUU GUTAMSHIGTAI ARCHAAGUI HARAGDAJ BAINA
2015-10-06
зочин:
Төр тахидаг шүү юм бол нэрээ бодоод наад тахилын индэр энэ тэрээ засч тохижуулаад хүн харахад тахидаг хайрхан гэж ойлгогдохоор болгомоор байна.Хачин аймаар навсайсан юм байх юм.Савдагийн дүрс мөглөнд сууж буй ялтан шиг өмийсөн юманд байх ч шиг.Бодно байгаа.Зардал нь хотын хөрөнгөнөөс гардаг бол Нийслэлийг идэж байгаа гамингууд,улсын төсвөөс гардаг бол улсыг идэж байгаа гамингууд үүнд анхаарна гэж найдаж байна.
2015-10-06