Төрсөн өдрөөрөө хоккей тоглоно
2015-10-07

“Forbes” сэтгүүлээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр 2011 оноос хойш тасралтгүй тодорсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 63 нас хүрч буй тухай “TASS” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч төрсөн өдрөө найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа хамтаар хоккейн талбайд тэмдэглэхээр болсон тухай Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

 

Путин албаны хүмүүсийн хамтаар Сочи хотноо ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрбээр өнөөдөр орон нутгийн цагаар 20.00 цагт Шөнийн хоккейн лигийн тоглогчидтой хоккей тоглохоор болсон байна. Путин өнгөрсөн онд төрсөн өдрөө Сибирийн тайгад тэмдэглэж байсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНАЙ ЭНЭ ЧАЦАГАНУУД ЮУ МЭДДЭГТЭЭ ИНГЭЖ МӨӨРӨӨД БАЙНА. МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛГҮЙ БОЛ ЭХЛЭЭД БӨГСӨӨ АРЧИЖ СУР...
2015-10-07
Зочин:
Vher tolgoit udahgvi Gaagyn shvvhed ochnoo
2015-10-07
Зочин:
ЭНЭ ЛАЛАР УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЧЭЭД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭДЭГЛЭДЭГ БАЙНАА УДАХГҮЙ ЧАД ХИЙХ ГЭЖ БАЙЖ ОРОС ОРОНД АВТОРИТАР ДЭГЛЭМ ЗОИДОГ ЮМ ШИГЭЭ
2015-10-07
guest:
Happy birthday Mr.President
2015-10-07