Автобусныханд арга хэмжээ аваач
2015-10-07

 

Гэрэл зургийг news.mn-ээс авав.

 

Юм л бол ажил хаяж, айлгадаг болчихож, энэ нийтийн тээврийнхэн. Улсынх нь цалинг нэм гэж шантаажилна. Хувийнхан нь мөнгө өгсөнгүй гэж ажил хаяна. Монгол Улсад  нийтийн тээврийнхэн шиг эрх зоргоороо, даварсан хүмүүс алга. Цалин нэмж, мөнгө өгөхгүй бол явгалаад өгнө шүү гэж айлгадаг дураараа аашлагчдад дорвитойхон сануулга өгөх цаг болжээ.

 

Өнгөрсөн хавар улсынх нь ажил хаясан. Цалингаа голж, эцэст нь нэмүүлснээр санаа нь амарсан. Харин өнөөдөр хувийнхан нь ажил хаяжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 хувийн компани бүгд түр зогсолт нэрээр нийслэлчүүдийг хохироолоо. Үг дуугүйгээр ажил хаясан тэдний үйлдлийг зүгээр өнгөрөөж болохгүй. Нэгэнт ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь боломж олгох хэрэгтэй. Ажил нь болж бүтэхгүй, ажлаа хийхийг хүсэхгүй байгаа хувийн автобус компаниудын тээвэр хийх эрхийг нь хурааж авъя. Чиглэл шугамыг нь ч ялгаагүй. Товчхондоо Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлэх эрхгүй болгоод өг.  Хэдэн зуун том автобус нь зогсоолдоо тоосондоо дарагдаад ирэхээр тэд ямар боломжийг алдсанаа ухаарж, хэрхэн даварч байснаа мэдрэх биз.

 

Тэгээд чаддагт нь ажил хийж, мөнгө олохыг эрхийг нь өгье. Шугам, чиглэл олж, үйлчилгээ эрхэлчих санаатай нүх сүв хайж буй компаниуд өчнөөн бий. Тендер зарлаж, шалгаруулалт хийгээд тэдэнд боломж олгоё. Эсвэл микро автобусуудыг ч явуулж болно. Яг л автобус шиг тарифт нь хязгаар тогтоогоод, маршрутыг нь батлаад өгчих. Нийтийн тээврээс шахагдсан өчнөөн олон микро сул зогсч байгаа.

 

Цалин нэм, мөнгө өг гэж шаардах  тоолонд ярилцана, шийднэ, болгоно бүтээнэ гэж аргадаж, аргацаах ямар шаардлагатай юм бэ, хотын даргаа, нийслэлийн Нийтийн газрынхаан. Нийтийн тээврийнхнийг ажил хаях бүрт хичнээн мянган хүн ажил, сургуулиасаа хоцорч, даарч хөрч байгааг бас ярилцаж үзэх үү. Толгойг нь илж, хэлсэн бүхнийг нь хийж, дур зоргыг нь дагаснаар юу өөрчлөгдөв. Нийтийн тээврийн салбарт ийм шинэчлэл хийж, ингэж өөрчилмөөр байна гэж ярьсан автобус компанийн эзэн байна уу. Ажиллаж буй салбартаа хоноцын сэтгэлээр хандаж, болж бүтэхгүйг өмнөө барьж, мөнгө нэхэхээс өөрийг мэдэхгүй хүмүүсийг явуулах цаг нь болсон. Шинэ автобус авч, шинэчлэл хийснээрээ өөрчлөгддөг бол өдгөө Улаанбаатар хотын нийтийн тээвэр шиг гайхамшиг байхгүй. Гэвч дэвшиж, дээшилсэн нэг ч зүйлгүй.

 

Тиймээс автобусыг нь бус ажиллаж байгаа хүмүүсийг нь шинэчилье. Ажилчдаа турхирч ажил хаяулдаг даргыг, түүний компанийг нийслэлийн нийтийн тээврийн салбараас холдуулъя. Хувийн байлаа ч нийтэд үйлчлэх ёстой үүргээ уландаа гишгэсэн компанийн эздэд түмний мөнгөөр амьдрах эрхгүй гэдгийг нь сануулаад өгөөч.

 

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадны компанитай удаан хугацааны чангахан гэрээ хийвэл зүгээр биш үү
2015-10-08
Зочин:
Ямарч юмыг мэргэжлийн чадварт суурьлаж хийдэг юм ямарч тооцоогуй юм болдогуй юм жолооч ажилчдын буруу юу байхав удирдагчийн буруу
2015-10-08
Зочин:
yag zob,, mikronuudiid sain shalgaltans oruulaad, buren buten baidaliig xaynadag, ulsdaa tatbaraa tolj zobshooroloo abaad yabxad uyn boloxgui be,,, ajil xiix durgui baigaa xumuusiig albadax xereggui sh dee,
2015-10-08
Zorchigch:
Энэ нийтийн тээврийн шинэчлэл зөв явж байна. Олон улсын чиг хандлага ийм шүү дээ. Харин удирдлага зохион байгуулалтын алдаа их байна. Удирдлагын түвшинд хяналт шалгалтын систем байхгүй байна.. Шуурхай удирдлага гэж юу ч байхгүй. Зарим чиглэлд автобус бөөгнөрчихсөн байхад шуурхай зохицуулалт хийж чадахгүй байгаа. Энэ бол удирдлагын алдаа. Жолооч нараа дахин сургалтанд хамруулаачээ. Энд микрофон ашиглаад буудал зарладаг жолооч нэг ч ширхэг байхгүй байна. Хаилцааны соёл гэж юуч байхгүй. Хуучин хэдэн хэрүүлч кондукторууд нь одоо дахиад гараад ирсэн билет таслаад зогсож байна, Энэ хэнд хэрэгүй. Харин эд нарыг эцэсийн буудалд байрлуулаад автобус цэвэрлүүлээд цалин өгөх хэрэгтэй.
2015-10-08
zochin:
Hunee avahgui hooson davhildaad baihaar yaj orlogo oroh bee Uliastai tets 3
2015-10-07
zochin:
Avtobus yavahguigees bolood huchneen olon hun ajlaas hotsorch yadarch bj avdag heden tugruguu hasuulsniig hen ch tootsoj uzehgui yumaa. Ard irgediig ingej hohirooh erh ed nart baidiimuu
2015-10-07
Сэргэлэн:
Яг тийм эрхийг н цуцлах хэрэгтэй
2015-10-07
Зочин:
бага цалинтай ч ажлаа хийсээр байгаа эмч багш цагдаа нарыг доромжилж мөнгө нь жаахан удлаа гэж даварч байгаа компаниудыг нийтийн тээврээс зайлуул хэдэн эмч багш ажлаасаа хоцорсныг хэн тооцох юм бээ ер нь нийтийн тээвэр төрийн мэдлийн компанид л байсан нь дээр юм байна
2015-10-07
zochin:
1 UDUR ABTOBUS BARIAD YABAAD YZDE.2 SAR TSLAINGYI AJILLAAD BS YZDE.ARD TUMEN BIE BIEE ZUHEJ BATUUL BATAA DULAAN BAIR MASHINAAR YABJ BN.TED NARAAS ASUU LDA.BATUUL ENE SALBART AJILLAJ BSN 1000 HUNIIG UBUL BOLJ BHAD AJILGYI BOLGOLOO.DARGA BOL BURHAN ARD IRGED BID BIE BIENEE BARIJ IDDEG HARHNUUD BOLJ DE.
2015-10-07
Зочин:
Боловсролтой хүнээр нийтийн тээврээ удирдуулаачээ, Бумбаяр зааны авгай гээд том бөгснөөс цаашгүй авгайн хоосон толгой удирдаж байхад удахгүй хувь хувьсгалгүй зогсох биз
2015-10-07
zojin:
Ажил хаяж байж асуудалаа шиидсэн дээр харин энэ асуудалын хохирлыг Батүүл.Баттулга 2 оос гаргуулах хэрэгтэй энэ 2 хотын иргэдээр үнэхээр тоглож бна шүү 8 сарын 15хойш хотын иргэдийг хохироож чадаж бна шүү энэ 2 шоронд хии энэ авилгалтай тэмцэх газар юу хииж бна
2015-10-07
zow:
Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй
2015-10-07
zochin:
end tsalin nemuli gj ajil haysan hun ogt alga ene setguulch herlen gd bga hvn togoon dotor ni orood uzen ym shg humuusiig bs ingj buruutgj bolohgvi hen durtain jadaltaida ajil hayj bgn bish unher ene niitiin tewerees jin smart kart gh kompanaas sanhuujilt opj irehkv bs duguigaa soliii nopom bolson bn ghd onoodor hagartal ni yw gj bn ter dugui hagarhad hun gemtwel hen hariutslaga huleehuu jolooch l huleene bs hujaa naklad ogno naklad ni jhn us tuulaad l toromz barihaa bolijihno smart kart kampona onoodr sanhuujilte ogood awtobusnuudaa tulshiin taslaagvi bol ingj ajil hayalt bolohkv l bh bsn
2015-10-07
zojin:
Ажил хаяж байж асуудалаа шиидсэн дээр харин энэ асуудалын хохирлыг Батүүл.Баттулга 2 оос гаргуулах хэрэгтэй энэ 2 хотын иргэдээр үнэхээр тоглож бна шүү 8 сарын 15хойш хотын иргэдийг хохироож чадаж бна шүү энэ 2 шоронд хии энэ авилгалтай тэмцэх газар юу хииж бна
zow:
Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй
minion:
yag zuw hiij chaddag hiie gesen uchnuun company bgaa shdee
2015-10-07
Зочин:
Shinechlel xiij bolno. Setgeliin xuurluur xiixeer iim l ur duntei bn shu dee. Uur yu ch xelxev.
2015-10-07
boliochee:
1 ogloo bosoo l ajilda ywah geed suuhar marshruut ni oorchlogdtson ymar awtobusaar ywha medkv bsn sayhan bas l marshruut ni oorchlogdtson bsn onoo ogloo bvr yu ch bdgvi shvv ysn gaitai muusaan picdaakud we hariutslaga tootsooch naaduulaa holdoj uheh shahlaa ogloo
2015-10-07
Erhemee:
smart cart gej soliorsonoos bolj bgaashdee bolj bsn ymiig neg ih oorchlolt hiideg hvmvvs orgiod hamag ym ballaad haychihiin
2015-10-07
!!!:
ed naraas bolj onoo ogloo ajilaasaa surguuliasaa hotsorson olon hvn bga yun duraaraa ym ydj erthnees medegdej boldgvi ymuu bj bgaad ywhaa baitsan eswel marshrut ni soligdtson bhiin gaitai ym be jigdrvvleechee ed nariigaa omhii ogor tolgoid batvvlee
2015-10-07
po:
hotiin irgediig unaagaar hangaj chadaagu Bat.vvl buruutai shd
2015-10-07
Зочин:
Zov zov chaddagt n og eniig hiihiig hvssen olon kompaniud b gaa bolomjiig n gargaad og
2015-10-07
Зочин:
битгий гогиноод бай. Гутлаа тайлаад гүйхгүй юү.
2015-10-07
zochin:
shal baliar sh de.bohir zavaan bdag.Udirdlaguud ni tseverlegee uilchilgeen deer anhaardaggui,tegsen murtuu tsalin nemuulne gej dandaa jagsdag.Jolooch konduktor ni sojoomnii munguu huvaaj avaad niitiin teevriin une hanshiig usgudug teneguud bdag
2015-10-07
irgen:
neg udaa avtobusandaa ih tseverlegee hiij uzeegui hunii tuluu ajilladaggui shuu dee.Hun barih bariulaa hloramintai usaar ugaaj uzsen uu?ugui shuu dee.tiim baij yaj tsalin nemuuleh talaar yarij bnaa.Medrel muutai ni tsulasan gazar uu gu yu?
2015-10-07
Зочин:
Onoodor ogloo holdoj uheh shahlaa, ajlaasaa hotsrood tsalingaa hasuulchlaa, arai denduu yumaa ene baidlaa boliochee, yamar hetsuu yum be amidrahad berh bn shuu Mongolchuudaa
2015-10-07
Зочин:
хохирч байгаа ард иргэдийн хохирлыг хэн барагдуулах бэ? энэ нийтийн тээвэр гэдэг газар хэрээс хэтэрлээ эрхэм дээдэс дарга нараа
2015-10-07
Зочин:
битгий гогиноод бай. Гутлаа тайлаад гүйхгүй юү.
Хохирогч:
Яг зөв. Энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг нь аль хэдийн болсон. Юм л болуул ажил хаядаг дээрэнгүй жолооч, тэдний хэнэггүй эздийг өвөл нь дааруулж, зун нь наршааж автобусыг цаг наргүй хүлээж зогсдог зорчигчдын зовлонг мэдрүүлэх хэрэгтэй байх. Өнөөдөр л гэхэд автобусны жолоочид ажил хаясныг мэдэлгүй өглөө цаг орчим хүйтэн цасан шуурганд хөрч дааран зогслоо. Дэндэж байна та нар. Ардаа дугаарлан зогсож байгаа жолооч болох хүсэлтэй хүмүүст боломж олго.
2015-10-07
Зочин:
zuv zuv
2015-10-07
ЗОЧИН:
НИЙСЛЭЛ ХОТЫН 1 САЯ ИРГЭНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ, МЭДЭЭЖ ШИНЭ ЗҮЙЛД АЛДАА ОНОО БАЙЖ БОЛОХ Ч ЭХЛЭЭД ДӨНГӨЖ 1 САР ГАРАН БОЛЖ БАЙНА, ЯВЦЫН ДУНД АЛДААГАА ЗАСЧ САЙЖРУУЛАХ НЬ МАГАД ГЭЖ БОДОЖ БАЙНА, ХЭСЭГ БҮЛЭГ ЖОЛООЧ НАРЫН ДАВАРСАН, САВ Л ХИЙВЭЛ АЖИЛ ХАЯНА ГЭЖ БҮР СҮРДҮҮЛДЭГ АРГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ХОТ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН УДИРДЛАГУУД ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ХЭРЭГТЭЙ, УНАА ИРЭЭГҮЙ УДСАНААС АЖЛААС ХОЦРОХОД ТУХАЙН ИРГЭНИЙГ АЛБАН БАЙГУУЛЛАГА НЬ АЖЛААС ХОЦОРСОН ГЭЭД Л ЦАЛИНГ ХАСНА, УНАА ИРЭЭГҮЙ ХӨӨРХИЙ ГЭЖ ХЭН Ч ӨРӨВДӨХГҮЙ, ТИЙМ БОЛОХООР АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР АЖЛАА ХИЙХГҮЙ БОЛ ЖОЛООЧ ХИЙХ АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ АВААД Л АЖИЛЛУУЛААЧ, ЦАЛИНГАА ГОЛЖ БУЙ ЖОЛООЧ НАР ЦАЛИН САЙТАЙ АЖИЛ ОЛООД Л ХИЙНЭ БИЗ, ХЭН ЗААВАЛ БАГА ЦАЛИНТАЙ ЗОВЛОН ТООЧСОН ГАЗАР АЖИЛЛА ГЭЖ АЛБАДСАН ЮМ ГЭЖ БОДОЖ БАЙНА, ЭНЭ БОЛ ТЭДНИЙ СОНГОЛТ.
2015-10-07