Өмнөд Каролинад 17 хүн амиа алджээ
2015-10-08

 

АНУ-ын Өмнөд Каролина мужид аадар бороо орсны улмаас үер буусан билээ. Үерийн улмаас 17 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн болохыг тус мужийн захирагч Нэкки Хэйли мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Гэнэтийн байгалийн үзэгдлийн улмаас тус муж хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын хохирол амссан байна. Мужийн удирдлагууд хохирлыг барагдуулахыг Засгийн газраасаа хүсч, амиа алдагсдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгджээ. “CNN” агентлагийн мэдээлснээр “Үерийн улмаас 1896 айл усанд автаж, 156 байшин эвдэрч, 10 гаруй зам ашиглах боломжгүй болсон” гэв.

 

Вашингтон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагууд нэгдэж Каролина мужийн иргэдэд цэвэр ус, хоол хүнс болон нэмэлт үүсгэвэр зэргийг нисдэг тэргээр хүргэж өгчээ. Засгийн газар эхний ээлжинд 20 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкууд дэлхийд муу муухай зүйл хийж байгааг байгаль дэлхий хүртэл гэсгээд байгаа юм
2015-10-08