Обама афганистанчуудаас уучлалт гуйв
2015-10-08

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама америк нисгэгчдээс болж амиа алдсан Афганистаны Кундуз хотын иргэдээс уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Америкийн бөмбөгдөгч онгоцууд байршлаа андуурч, Кундуз хотноо байрлах олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагад цохилт өгсөн. Энэ бүхний хариуцлагыг Пентагон хүлээх болно. Энэ хэргийг шалгах комисс гарч, буруутанг тогтоох болно. Дахин эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөх асуудлаар өнөөдөр албаныхан хуралдана” гэсэн байна.  Харин “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын тэргүүн Жоанне Луи дургүйцлээ илэрхийлж “Бид энэхүү хэргийн үнэн зөвийг тогтоохын тулд олон улсын шүүхэд хандах болно” гэж хэлжээ.  

 

Америкийн талаас Кундуз хотноо эмнэлэг барьж өгөхөө мэдэгдсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Мөн иргэд америк цэргүүдийг эх орныг нь орхин гарахыг шаардсан аж. Афганистанд Америкийн 5000 цэрэг байршиж, хэт даврагчдын эсрэг тулалдаж байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бич бич лугаа сэтгэнэ, тэд одоо бүхнээс гараа татаж аввал таарна, бас ардчилалыг аварнаа гэх шиг, америк маягийн ардчилал гэгч алан хядагчийн ардчилал, алчихаад уучлал гуйх, энэ бол ойд төөрсөн сармагчны түүр, гэхдээ саглагар модны дор төөрсөн, муу агаар бохир ус ирүүлдэг саглагар модны дор шүү дээ,
2015-10-08
mgl:
ХАР САРМАГЧИН .
2015-10-08
Зочин:
Баахан хvн бембегдеж алчихаад зvгээр л уучлалт гуйгаад болоо юу хар сармагчин минь
2015-10-08