Абе Засгийн газраа бүрдүүллээ
2015-10-08

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлдэг, эрх баригч “Либерал” нам өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан сонгуульд ялалт байгуулсан билээ. Ингэснээр Шинзо Абе Ерөнхий сайдын албан тушаалд гурав дахь удаагаа улиран сонгогдсон юм. “NHK” агентлагийн дамжуулснаар Абе шинэ Засгийн газраа бүрдүүлжээ.

 

Ард түмний төлөө гэх уриатай шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөлт ороогүй, өмнө нь ажиллаж байсан хүмүүс улиран сонгогджээ.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Абе өмнөх Засгийн газарт ажиллаж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд ерөнхий сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд болон 19 сайдыг дахин томилсон байна.

 

Шинэ Засгийн газарт гурван эмэгтэй сайд багтжээ. Өмнөх Засгийн газар таван эмэгтэй сайд ажиллаж байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин